“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ – 2022” ҮЗЭСГЭЛЭН

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 24 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын 2.4.5.6-д заасан  “Эрүүл мэндийн технологийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, хамтарсан үйлдвэр байгуулах, ноу, хау зэрэг дэвшилтэт үйл ажиллагааг дэмжих” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2022” үзэсгэлэнг дараах чиглэл, хамрах хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 07, 08, 09-нд зохион байгуулахаар ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

Эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан инноваци, дэвшилтэт технологи танилцуулах

Манай улсад үйлдвэрлэгдэж, импортлогдож байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуурыг хэрэглэгчдэд танилцуулах, үйлдвэрлэгч – импортлогч – хэрэглэгчдийн хооронд мэдээлэл солилцох тэдний хамтын ажиллагааг бэхжүүлэх

Төр, хувийн хэвшлийн болон гадаад орны дэвшилтэд техник технологийн оролцоог хангах замаар шинээр нэвтэрч байгаа технологи, эм ханган нийлүүлэлт, тоног төхөөрөмжийг сурталчлан таниулах,  мэдээлэл, туршлага солилцох

Хамрах хүрээ:

- Улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд
- Эмнэлгийн тоног төхөөрөмж, ханган нийлүүлэгч байгууллагууд
Эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэлт
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч, эмч мэргэжилтэн  бэлтгэдэг улсын болон хувийн хэвшлийн сургалтын байгууллагууд
Эмчилгээ, оношилгооны технологи
Албан ёсны дистрибьютер, худалдааны төлөөлөгчийн газар, борлуулагч,
Гадаадын эрүүл мэндийн технологи, эм ханган нийлүүлгч байгууллагууд