Монголын импортын зах зээлд гадаадын брендийг эх орондоо борлуулах албан ёсны эрх бүхий олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүний хажуугаар тухайн гадаадын брендийн оригналь эсвэл хуурамч барааг албан ёсны эрхгүй хэрнээ импортоор оруулж ирдэг өөр байгууллагууд зэрэгцэн оршсоор байна. Энэ үзэсгэлэнгийн үеэр хэрэглэгч, худалдан авагчдад дистрибьютер байгууллагууд өөрсдийнх нь бүтээгдэхүүн албан ёсны эрхтэй, чанартай, баталгаат хугацаатай, оригналь гэдгийг ойлгуулах нь чухал.
ЗОРИЛГО:
1. Монгол улсад гадаад худалдааны чиглэлээр импортын үйл ажиллагаа эрхэлдэг албан ёсны дистрибьютер байгууллагын оригинал бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, зах зээлд эзлэх байр сууриа батлах боломжийг олгох
2. Шинээр импортын бараа бүтээгдэхүүнээ танилцуулан брэнджүүлэх боломжийг олгох, маркетинг борлуулалтын ажилд нь бодит хувь нэмэр оруулах
3. Импортын үйл ажиллагаа эрхлэгч, импортын чиглэлээр үйл ажиллагаа эхлэхээр төлөвлөж байгаа хувь хүмүүс, байгууллагуудад семинар зохион байгуулж, хөрш орнуудаас импортлох боломжтой бүтээгдэхүүний талаарх ярилцлага, хэлэлцүүлэгт хамруулах
2022.11 сарын 18-21-ны өдрүүдэд 10:00-19:00 цагт
"МИШЭЭЛ ЭКСПО" ОУ-н үзэсгэлэн худалдааны төв