Үйлчилгээ
- Дотоодын болон Oлон Улсын Үзэсгэлэн худалдаа, арга хэмжээг зохион байгуулах
- Урлагийн тоглолт, шоу арга хэмжээг зохион байгуулах
- Үзэсгэлэн худалдааны заал, стенд, тоног төхөөрөмж түрээс
- Маркетинг болон медиа иж бүрэн үйлчилгээ үзүүлэх
- Сургалт, хурал, зөвлөгөөн зохион байгуулах
Гадаад харилцаа
Хөрш
орнуудын найрсаг харилцаа, соёлын болон эдийн засгийн олон талт хамтын
ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн
үйл ажиллагааг дэмжих, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны тавцанг үүсгэх,
шинэ хэрэглэгчдээр зах зээлээ тэлэх зорилгын хүрээнд “Монголын өдрүүд” нэгдсэн
арга хэмжээг 2015-2019 онуудад ОХУ-ын Улаан-Үд хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган
аймаг, ОХУ-ын Новосибирск хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат аймаг, БНХАУ-ын ӨМӨОЗ-ны
Хөх Хот, БНХАУ-ын Бээжин, БНСУ-ын Сөүл хотуудад тус тус амжилттай зохион
байгуулсан.
Хөрш
орнуудад үзэсгэлэн худалдаа, бизнес форум зэрэг цогц арга хэмжээг зохион
байгуулснаар хоёр улсын, хоёр хотын ард түмний харилцаа болоод соёлын солилцоог
эрчимжүүлж таниулахад, улсын байгууллагуудын харилцааг нэмэгдүүлэхэд болон аж
ахуй нэгж хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдол үзүүлж
байна. Энэ нь хоёр улсын хооронд гүүр болон ажиллаж буй БНХАУ, ОХУ болон
БНСУ-ын холбогдох байгууллагууд болон манай компанийн ажлын бодит үр дүнг
харуулж байна гэж бид үзэж байна.
Хөрш
орнуудаас гадна АНУлс, ХБНГУлс, БНФУлс, БНЭУлс, ИБНПУлс, БНАСАУ, БНСВУлс зэрэг
улсуудтай хамтран бизнес эрхлэнчдэд гүүр болон ажиллаж байна.
Үзэсгэлэн
Бид жил бүр Аялал жуучлал, Уул уурхай, Эрүүл мэнд, Боловсрол шинжлэх ухаан, Зам тээвэр, Барилга, Хот байгуулалт, Хүнс, Хөдөө аж ахуй, Жижиг Дунд үйлдвэрлэл, Загвар, Гоо сайхан, Дотоодын болон Гадаадын худалдаа зэрэг салбаруудын 20,000 орчим аж ахуй нэгж болон иргэдийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзэсгэлэн худалдаагаараа дамжуулан жил бүр гадаад болон дотоодын 500,000 орчим зорилтод хэрэглэгчид болон зах зээлд танилцуулах гүүр болон ажилласаар байна.