2022.10.07 - 2022.10.09
План зураг:
Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 24 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын 2.4.5.6-д заасан “Эрүүл мэндийн технологийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, хамтарсан үйлдвэр байгуулах, ноу, хау зэрэг дэвшилтэт үйл ажиллагааг дэмжих” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2022” үзэсгэлэнг дараах чиглэл, хамрах хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 07, 08, 09-нд зохион байгуулахаар ажиллаж байна.
Эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан инноваци, дэвшилтэт технологи танилцуулах
Манай улсад үйлдвэрлэгдэж, импортлогдож байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуурыг хэрэглэгчдэд танилцуулах, үйлдвэрлэгч – импортлогч – хэрэглэгчдийн хооронд мэдээлэл солилцох тэдний хамтын ажиллагааг бэхжүүлэх
Төр, хувийн хэвшлийн болон гадаад орны дэвшилтэд техник технологийн оролцоог хангах замаар шинээр нэвтэрч байгаа технологи, эм ханган нийлүүлэлт, тоног төхөөрөмжийг сурталчлан таниулах, мэдээлэл, туршлага солилцох
Улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд
Эмнэлгийн тоног төхөөрөмж, ханган нийлүүлэгч байгууллагууд
Эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэлт
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч, эмч мэргэжилтэн бэлтгэдэг улсын болон хувийн хэвшлийн сургалтын байгууллагууд
Эмчилгээ, оношилгооны технологи
Албан ёсны дистрибьютер, худалдааны төлөөлөгчийн газар, борлуулагч,
Гадаадын эрүүл мэндийн технологи, эм ханган нийлүүлгч байгууллагууд
ТОВЧ ХӨТӨЛБӨР
2022.10.06:
Үзэсгэлэнгийн нээлт үйл ажиллагаа
Эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрч буй болон нэвтэрсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний дэвшилтэт, техник технологийн талаар илтгэл хэлэлцүүлж, ярилцлага зохион байгуулах
Тайзан дээрх байгууллагын танилцуулах сурталчилгаа
Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа үргэлжилнэ
2022.10.07:
Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа үргэлжилнэ
Эмч, эм зүйч, эмнэлэгийн мэргжилтэнгүүдэд зориулсан сургалт
Хэрэглэгчдэд зориулсан үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, зөвөлгөө өгөх
Тайзан дээрх байгууллагын танилцуулах сурталчилгаа
2022.10.08:
Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа үргэлжилнэ
Тайзан дээрх байгууллагын танилцуулах сурталчилгаа
Үзэсгэлэнгийн хаалтын ажиллагаа
Үзэсгэлэнгийн “ШИЛДЭГ” номинацуудыг шалгаруулан алдаршуулах.
ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ
Стенд засалт 6 м2, 9м2 буюу түүнээс дээш 12 м2, 18 м2, 27м2 36 м2 сонголт хийж болно.
1м2 талбайн үнэ А зэрэглэлийн талбай 280.000₮, Б зэрэглэлийн талбай 250.000₮, Улсын эмнэлэгийн талбай 110.000₮ /төлбөрт павильон, 1 ширхэг арзетик, 2 ширээ, 2 сандал, 1 хогийн сав, хаягжилт 3 ширхэг гэрэлтүүлэг орсон болно./
“Эртэч бүртгэл” буюу 2022.09.15-ноос өмнө бүртгүүлсэн нөхцөлд 1 м2 түрээсийн үнийг 10% хөнгөлөлт үзүүлнэ.
“Монгол “ЭМ” зүйн байгууллагуудын нэгдсэн эм холбоо”-ны гишүүн байгууллана 10%- ийн хөнгөлөлт олгоно.
“Монголын эмнэлэгийн инженерчлэлийн нийгэмлэг”-ийн гишүүн байгууллага 10%-ийн хөнгөлөлт олгоно
2021.09.15-аас 2022.10.03-нд бүртгүүлсэн нөхцөлд 1м2-ийн үнийг хэвээр бүртгэнэ.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
- ЭМ, ЭМНЭЛЭГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
- МОНГОЛЫН ЭМ ЗҮЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН "ЭМ" ХОЛБОО
- МОНГОЛЫН ЭМНЭЛЭГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН НИЙГЭМЛЭГ
ДЭМЖИГЧ:
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
ИВЭЭН ТЭТГЭГЧ:
МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН