УЛААНБААТАР БАРИЛГА - 2024

2024.03.28 - 2027.04.07

“Мишээл Экспо”-с жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг БАРИЛГЫН САЛБАРЫН ХАМГИЙН ТОМ ҮЗЭСГЭЛЭН 

Барилгын материал, шинэ техник технологи 

2024 оны 3 сарын 28 - 3 сарын 31

Орон сууц, Амины орон сууц, Барилгын материал 

2024 оны 4 сарын 4 - 4 сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулагдана. 

Бүртгэл дууссан

Улаанбаатар барилга – 2024 үзэсгэлэн барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ААН, хувь хүмүүст 

1. Шинэ чиг хандлага, дэвшилтэт техник технологи, бизнесээ дэмжих шинэ санаа, инноваци шингэсэн бүтээгдэхүүнүүдийн мэдээллийг нэг дороос авах боломжтой. 

2. Барилгын салбарын өргөжилт, өрсөлдөөний мэдээллийг авах хамгийн тохиромжтой. Өөрийн үйл ажиллагааны давуу болон сул талуудаа мэдэх боломжтой. 

3. Хамгийн чухал нь шинэ худалдан авагч, түншүүдийг бий болгох. Нэрийн хуудасаа бэлтгээрэй. 

4. Үзэсгэлэн үйлдвэрлэгчид болон худалдан авагчид шууд холбоо тогтоох, хялбар хүртээмжтэй боломжийг олгоно. 

5. Үзэсгэлэнгээс барилгын салбарын цаашдын зорилго, чиг хандлага, сүүлийн үеийн технологийн дэвшил зэрэг бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой. 


ҮЗЭСГЭЛЭНД: 

✅ Монгол Улсад барилгын материал үйлдвэрлэл, импорт, худалдаа эрхлэгч байгууллага, хувь хүн

✅ Барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэгчид

✅ Барилгын засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд

✅ Хүнд машин, механизм худалдаалагч компаниуд

✅ Орон сууц, амины орон сууц, хот тохижилт, барилгын материалын компаниуд

✅ Барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд

✅ Зураг төсөл, интерьер, экстерьер дизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд

✅ Архитектур, зураг төсөл, геодези зураг зүйн компаниуд

✅ Барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд зэрэг оролцох боломжтой.