БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ - 2023

2023.04.21 - 2023.04.24

Монголын боловсролын салбарын хамгийн том “Боловсролын шинэчлэл”-2023 үзэсгэлэн 13 дахь жилдээ Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төвд 4 сарын 21-24 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. 

Бүртгэл дууссан

Үзэсгэлэнгийн зорилго нь боловсролын бодлогын асуудлыг сурталчилах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой. 

Олон улсын болон дотоодын их, дээд сургуулиудын нэгдсэн хаврын уламжлалт үзэсгэлэнд:  

Бүх Их, Дээд сургууль, Коллежуудын танилцуулга

Гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөр 

Ахлах болон их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан боловсролын байгууллагуудын мэргэжлийн сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйл ажиллагаа 

Сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ 

Оюутны хөгжлийн зээлийн талаарх мэдээлэл

Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллүүд

Боловсролын салбарын хөгжлийн чиглэлийг танилцуулах, оролцогч байгууллагуудын танилцуулгат өдөрлөг, уулзалт зэрэг үйл ажиллагаанууд явагдана. 

Боловсролын салбарын мэдээллийг нэг дороос авах боломжтой. 


Ерөнхий зохион байгуулагч: 

- МИШЭЭЛ ЭКСПО компани  

- НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР 

Дэмжигч байгууллагууд: 

- БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

- БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

- МОНГОЛЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН КОНСОРЦИУМ 

- МОНГОЛЫН ХУВИЙН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ХОЛБОО

- БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

- БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН