WINTER EXPO - 2022

2022.11.10 - 2022.11.13

Үзэсгэлэн худалдаанд импортын болон үндэсний үйлдвэрлэгч нийт 100 орчим хувь хүн, албан байгууллага өөрийн бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулахаас гадна урамшуулалтай, хямдралтай, худалдааг павильон тус бүр дээр явагдана.

Бүртгэл дууссан

Энэхүү үзэсгэлэнгээр үслэг эдлэл, нэхий дээл, бүх төрлийн бэлэн хувцас гоёл чимэглэлийн дотоодын болон гадаадын томоохон үйлдвэрлэгч байгууллагууд нэг дор цугларч үйлдвэрлэлийн бөөний үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах хэрэглэгчдэд танилцуулах албан ёсны борлуулагчтай болох боломжуудыг олгохоос гадна өвлийн улирлыг угтан иргэд өвлийн хувцасны бэлтгэлийг нэг дороос  худалдан авалт хийх боломжоор хангах юм. 

1. Үслэг эдлэл, нэхий дээл 

2. Арьс ширэн бүтээгдэхүүн

3. Ноос ноолууран бүтээгдэхүүн

4. Бүх төрлийн эрэгтэй эмэгтэй гадуур хувцас

5. Бүх төрлийн  гутал

6. Гоо сайхан,  гоёл чимгэлэл

7. Бусад төрлийн бүтээгдэхүүн


Бүртгэл 2022.10.17-ны өдрөөс эхлэн явагдана.

Стенд засалт 6 м2, 9м2 буюу түүнээс дээш 12 м2, 18 м2, 27м2 36 м2 сонголт хийж болно.

1м2 талбайн үнэ А зэрэглэлийн талбай 165.000₮, Б зэрэглэлийн талбай 145.000₮, /төлбөрт павильон, 1 ширхэг арзетик, 2 ширээ, 2 сандал, 1 хогийн сав, хаягжилт 3 ширхэг гэрэлтүүлэг орсон болно./ 

“Эртэч бүртгэл” буюу 2022.10.25-наас өмнө бүртгүүлсэн нөхцөлд 1 м2 түрээсийн үнийг 10% хөнгөлөлт үзүүлнэ.

2022.10.26-аас 2022.11.07-нд бүртгүүлсэн нөхцөлд 1м2-ийн үнийг хэвээр бүртгэнэ. 

МИШЭЭЛ ЭКСПО дээр 2022.10.17-ны өдрөөс эхлэн явагдана.

Эртэч Үзэсгэлэнд оролцох сонирхолтой байгууллагуудыг урьдчилан оролцох хүсэлтээ ирүүлснээр талбайн хуваарилалтыг хийнэ. (Талбайн зургийг хавсаргав.)

Үзэсгэлэнгийн талбайг өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан, тусгайлан зохиомжлон тохижуулах боломжтой бөгөөд энэ үедээ талбайн зааварчилгааг мөрдөх шаардлагатай.  

Талбайн хуваарилалт болон төлбөрийн асуудлыг “Мишээл экспо” ХХК хариуцан ажиллана. 


АРГА ХЭМЖЭЭНИЙ СПОНСОРЫН САНАЛ

АЛТАН СПОНСОР: 12.000.000 төгрөг

1. 36 м2 бүхий үзэсгэлэнгийн дотор талбайд үйл ажиллагаагаа сурталчилах эрх

2. Нээлтийн үйл ажиллагаанд оролцох 

3. Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхим болон гадна талбайн үйл ажиллагаануудад давуу эрхтэйгээр бүтээгдэхүүн байгууллагаа сурталчлан таниулах эрх 

4. 2023 онд давуу эрхтэйгээр үзэсгэлэнгийн талбай сонгох эрх 

5. 2023 онд үзэсгэлэнгд 10% хөнгөлөлттэй үнээр оролцох эрх 

6. Дотор болон гадна бүх хэвлэлийн сурталчилгаанд байршина. 

7. Маркетингийн үйл ажиллагаанд: 

Үндсэн рекламанд байгууллагын логог байршуулах болон онцлон гаргах, хоолойгоор дурьдах  

Сошиалын үндсэн постерт ерөнхий ивээн тэтгэгчийн логог байршуулна. Мөн бэлтгэн оруулж байгаа бүх контентонд логог байршуулна. 

Сошиал сувгуудад контент бэлтгэх. /Компаний ерөнхий танилцуулга – 1, Бүтээгдэхүүний танилцуулга – 2, үзэсгэлэнгийн үеэр LIVE – 1,  Үзэсгэлэнгийн павилон тохижилтоор онцлон хүргэх – 1 албум /5-6 зураг/, үзэсгэлэнгийн үеэр хийгдэх танилцуулга видео – 1 /1-2 мин/ тухайн бүх контентууд MISHEEL EXPO CENTER пайж дээр байрших /мөн компаний пайжийг холбоно/ бүгд төлбөрт сурталчилгаа/boost/ хийгдэнэ. 

www.misheelexpo.mn сайтад компани болон бүтээгдэхүүний танилцуулга баннер байршуулах эрх, Шинэ мэдээ хэсэгт - Компани болон бүтээгдэхүүн үйлчилгээний онцлох талуудыг мэдрүүлэхүйц нийтлэл – 1

Үзэсгэлэнгийн үеэр тайзны хөтлөгч ерөнхий ивээн тэтгэгч байгууллага болон онцлох бүтээгдэхүүний талаарх мэдээллийг тогтмол хүргэнэ. 

Бизнес мэдээнд 2 тв сувгаар 2 удаагийн ярилцлага, мэдээлэл өгөх эрх 

Байгууллагынхаа видео болон зурган сурталчилгааг Misheel Expo Center пайж дээр байршуулах эрх /видео – 1, Сурталчилгааны контент – 1 албумаар байж болно 3-4 зураг/

ФМ-н сурталчилгаанд ерөнхий ивээн тэтгэгчийн компани болон бүтээгдэхүүний нэрийг оруулна. 

Хэрэглэгчдэд зориулан зохион байгуулагдах арга хэмжээ, тэмцээн уралдааны үеэр ерөнхий ивээн тэтгэгчийн компани болон бүтээгдэхүүний нэрийг байнга дурьдана. Үзэсгэлэнгийн Павилоны байршлыг хэлнэ. 

Үзэсгэлэнгийн үеэр хамтран ажиллах инфлүсэрүүдийн Live-р компаний бүтээгдэхүүний танилцуулгыг дэлгэрэнгүй өгөх эрх. 

Үзэсгэлэнд оролцогчдын мандат дээр ивээн тэтгэгчийн лого хэвлэнэ. 

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцох эрх 

8. Арга хэмжээний үеээр VIP өрөөг бизнес уулзалт, хурал, хүлээн авалт хийх тохиолдолд 3-5 цагийн эрх олгоно /тохиромжтой цагуудад/

9. Арга хэмжээний үеэр тайзыг ашиглан бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломжийг олгоно

10. Арга хэмжээний үеээр LED дэлгэцээр AUDIO/VIDEO бичлэгийг давуу эрхтэйгээр гаргах эрх 




МӨНГӨН СПОНСОР: 8.000.000 төгрөг

1. 18 м2 бүхий үзэсгэлэнгийн дотор талбайд үйл ажиллагаагаа сурталчилах эрх

2. Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхим болон гадна талбайн үйл ажиллагаануудад давуу эрхтэйгээр бүтээгдэхүүн байгууллагаа сурталчлан таниулах эрх 

3. 2023 онд давуу эрхтэйгээр үзэсгэлэнгийн талбай сонгох эрх 

4. 2023 онд үзэсгэлэнгд 10% хөнгөлөлттэй үнээр оролцох эрх 

5. Дотор болон гадна бүх хэвлэлийн сурталчилгаанд байршина. 

6. Маркетингийн үйл ажиллагаанд: 

Үндсэн рекламанд байгууллагын логог байршуулах 

Сошиалын үндсэн постерт ерөнхий ивээн тэтгэгчийн логог байршуулна.

Сошиал сувгуудад контент бэлтгэх. /Компаний ерөнхий танилцуулга – 1, Бүтээгдэхүүний танилцуулга – 2, үзэсгэлэнгийн үеэр LIVE – 1,  Үзэсгэлэнгийн павилон тохижилтоор онцлон хүргэх – 1 албум /5-6 зураг/ тухайн бүх контентууд Misheel Expo Center пайж дээр байрших /мөн компаний пайжийг холбоно/ бүгд төлбөрт сурталчилгаа/boost/ хийгдэнэ. 

www.misheelexpo.mn сайтад компани болон бүтээгдэхүүн үйлчилгээний онцлох талуудыг мэдрүүлэхүйц нийтлэл – 1

Үзэсгэлэнгийн үеэр тайзны хөтлөгч ерөнхий ивээн тэтгэгч байгууллага болон онцлох бүтээгдэхүүний талаарх мэдээллийг тогтмол хүргэнэ. 

Бизнес мэдээнд 1 тв сувгаар 1 удаагийн ярилцлага, мэдээлэл өгөх эрх 

Байгууллагынхаа видео болон зурган сурталчилгааг Misheel Expo Center пайж дээр байршуулах эрх /видео – 1, Сурталчилгааны контент – 1 албумаар байж болно 3-4 зураг/

Хэрэглэгчдэд зориулан зохион байгуулагдах арга хэмжээ, тэмцээн уралдааны үеэр ивээн тэтгэгчийн компани болон бүтээгдэхүүний нэрийг байнга дурьдана. Үзэсгэлэнгийн Павилоны байршлыг хэлнэ. 

Үзэсгэлэнд оролцогчдын мандат дээр ивээн тэтгэгчийн лого хэвлэнэ. 

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцох эрх 

 

1. Арга хэмжээний үеэр тайзыг ашиглан бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломжийг олгоно

2. Арга хэмжээний үеэр LED дэлгэцээр AUDIO/VIDEO бичлэгийг гаргах эрх