ХАВРЫН БАЯР - 2024 ЯПОН УЛС Огноо: 2024-05-04-2024-05-05

Япон Улсад ажиллаж, амьдарч, суралцаж байгаа Монголчуудын хамгийн том баяр #Хаврын_баяр 

"Япон дахь Монголын оюутны холбоо"-ноос санаачлан 23 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус арга хэмжээ энэ жил 5 сарын 4, 5 өдрүүдэд Токио хотын Хикаригаока хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд: 

- Үндэсний бөхийн барилдаан

- Урлагийн тоглолт

- Биет болон биет бус өв соёл

- Ёс заншил

- Монгол үндэсний хоол

- Аялал жуучлал

- Үндэсний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны төрлүүдээр Монголчууд болон Япон улсын иргэдэд танилцуулагдлаа. 

"Хаврын баяр 2024" үйл ажиллагаанд "Мишээл Экспо ХХК" үндэсний үйлдвэрлэлээ дэмжин амжилттай оролцлоо. 

Сошиалаар хуваалцах