БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ - 2024 Огноо: 2024-04-19-2024-04-22

“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ -2024” Үзэсгэлэн 

Олон улсын болон Дотоодын их дээд сургуулиудын нэгдсэн хамгийн том “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2024” үзэсгэлэн 14 дэхь жилдээ Мишээл экспо Олон улсын үзэсгэлэнгийн танхимд  4 сарын 19-22 өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

Үзэсгэлэнгийн зорилго нь боловсролын бодлогын асуудлыг сурталчилах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой. 

Үзэсгэлэнд 100 гаруй сургуулиудын танилцуулга, тэтгэлэгт хөтөлбөр, оюутны хөгжлийн зээл, элсэлтийн ерөнхий шалгалтын мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хүрэлцэн ирж сургуулиудтай биечлэн уулзаж мэргэжил сонголтоо зөв хийхийг уриалан ажиллаа. 

Сошиалаар хуваалцах