MADE IN MONGOLIA, IN KOREA - 2024 | Огноо: 2024-02-28-2024-03-05 |
“МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2024, БНСУ-д” ҮЗЭСГЭЛЭН
БНСУ-д Монгол улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээлд хамтран ажиллах зорилгоор 2 сарын 28-нд Сөүл хотын Дүнгдэмүн дүүрэгт байрлах Солонгосын Шинжлэх ухаан технологийн төв болон шинээр байгуулагдсан оёдлын үйлдвэрийн нэгдсэн төвтэй танилцан туршлага судална. 2 сарын 29-с 3 сарын 3-ны өдрүүдэд СӨҮЛ хот, Dongdaemun дүүрэг, Cheongnyangni дахь Lotte Их дэлгүүрийн гадна талбайд 5 дахь удагаа үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа.
Үзэсгэлэнд:
- Ноос, ноолууран бүтээгдэхүүн
- Арьс ширэн бүтээгдэхүүн
- Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн,
- Зөөлөн оёдол
- Бэлэг дурсгал
- Хүнсний бүтээгдэхүүнээр төрөлжсөн 20 гаруй аж ахуй нэгж байгууллагууд 300 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулсан.
Дэлхийд тэргүүлэх технологи, үйлдвэрлэлтэй, дэлхийн худалдаа, эдийн засгийн томоохон төлөөлөл БНСУ-тай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, Монгол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, зах зээлд хамтран ажиллах зорилгоор зохион байгуулагддаг тус арга хэмжээг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Жижиг Дунд Үйлдвэрийн Газар, БНСУ-н Сөүл хотын Дүнгдэмүнг дүүрэг, Мишээл Экспо ХХК хамтран зохион байгуулсан.
Сошиалаар хуваалцах