УЛААНБААТАР БАРИЛГА - 2024 Огноо: 2024-03-28-2024-04-07

“УЛААНБААТАР БАРИЛГА -2024” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН

Монгол улсын барилгын салбарын топ компаниудын шилдэг брэнд бүтээгдэхүүн, дэвшилтэт техник технологи, хаус болон шинэ орон сууцны төслүүдийг танилцуулах Улаанбаатар барилга - 2024 үзэсгэлэн 20 жилийнхээ ойг угтан 19 жилдээ “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэнгийн танхимд 3 сарын 28-ны өдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнг Ерөнхий зохион байгуулагчаар “Мишээл экспо” компани, дэмжигчээр Барилга, Хот Байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ажиллаж байна. Үзэсгэлэнд Монголын болон Олон улсын барилгын материал үйлдвэрлэгч компаниуд, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид, шинэ орон сууц, хаус, амины орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна. 

“2024 оны 3 сарын 28 – 3 сарын 31-ны өдрүүдэд Барилгын материал, шинэ техник, технологийн үзэсгэлэн”

“2024 оны 4 сарын 4 – 4 сарын 7-нд Орон сууц, амины орон сууцны төслүүд, барилгын материалын үзэсгэлэн” цуврал хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ААН, байгууллагууд болон хэрэглэгчдэд Монголын барилгын салбарын шилдэг байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаж, хамтын ажиллагааны уулзалт болон мэргэжлийн сургалт, семинарт хамрагдуулан амжилттай зохион байгууллаа.

Сошиалаар хуваалцах