ЦАГААН САР - 2024 Огноо: 2024-01-18-2024-02-09

“ЦАГААН САР – 2024” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

Сар шинийн баярыг угтан Мишээл Экспо Олон улсын үзэсгэлэнгийн танхимд “ ЦАГААН САР-2024” цуврал үзэсгэлэн худалдааг  

1 сарын 18 – 1 сарын 25-ны өдрүүдэд ИМПОРТЫН ХҮНС БАРАА 

1 сарын 26 – 2 сарын 2-ны өдрүүдэд ЦАГААН САРЫН БАРАА 

2 сарын 3 – 2 сарын 9-ны өдрүүдэд ЦАГААН САРЫН ХҮНС цуврал үзэсгэлэнг зохион амжилттай зохион байгуулсан.  

Үзэсгэлэнд: 

Үндэсний манлай хүнсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүд, үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид, олон улсын импортын зэрэг олон төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдээр төрөлжсөн аж ахуй, нэгж байгууллагууд оролцсон. 

Монгол түмний их баяр “Цагаан сарын бэлтгэлээ бүгдийг нэг дороос хамгийн өргөн сонголттой, хямдралтай, урамшуулалтай, өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж цаг заваа хэмнээрэй. Мөн 2 сарын 9 хүртэл өдөр бүр үйлчлүүлэгчдээсээ 3 азтанг тодруулан аз хийморийн бэлгийг 60 азтай одтой хэрэглэгчиддээ гардуулсан.

Аав, ээж, ахан дүүсээ хүндэтгэн золгох сар шинийн баярын идээ, ундаа, эрхэм бэлэгээ хамгийн өргөн сонголттойгоор, бүгдийг нэг дороос Мишээл экспогоос дээдлэн авч Сар шинэдээ сайхан шинэлэх боломжийг олгон амжилттай зохион байгууллаа. 

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Ерөнхий ивээн тэтгэгчээр:

Үндэсний дархлаа Зөв Монгол брэнд. 

Ивээн тэтгэгч: Үндэсний манлай үйлдвэрлэгч Талх чихэр компаниуд ажиллалаа. 



Сошиалаар хуваалцах