АРЬС ШИР, НООС НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН - 2023 | Огноо: 2023-10-19-2023-10-23 |
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023" үзэсгэлэн худалдааны цар хүрээг өргөжүүлэх, экспортын бодлогыг нэгтгэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, 2 мэргэжлийн холбоодын санаачилгаар “АРЬС ШИР НООС НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН-2023” нэгдсэн арга хэмжээг 17 дахь жилдээ хийж байна.
Арьс шир, ноос, ноолуур, оёдлын үйлдвэрлэлийн салбарын экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус арга хэмжээг ХХААХҮЯам, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Мишээл Экспо компани хамтран зохион байгуулсаар ирсэн. Үзэсгэлэнд:
• Нэхий дээл, үслэг хувцас;
• Ноос, ноолууран нэхмэл, сүлжмэл хувцас;
• Савхин хувцас, арьсан гутал, цүнх;
• Хүнсний бүтээгдэхүүн;
• Бэлэг дурсгал, жижиг эдлэлээр төрөлжих ба энэ чиглэлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох ДАРХАН НЭХИЙ ХК, ДАРХАН МИНЖ ХХК, БУЛИГААР ХК, МОН ИРЭЭДҮЙ ХХК, АГНИ ХХК, БРЭНД ГУТАЛ ХХК, АЛТАЙ КАШМИР ХХК, ГОВЬ ХК, ГОЁО ХХК, БЛЮ СКАЙ КАШМЕР ХХК зэрэг 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцож байна.
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин ирж, эх оронч худалдан авалт хийхийг уриалж байна.