НООС НООЛУУР АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮН-2023 | Огноо: 2022-10-20-2022-10-24 |
“НООС НООЛУУР АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮН-2022” ҮЗЭСГЭЛЭН
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хөнгөн Аж Үйлдвэрийн салбарын хамгийн том үндэсний үйлдвэрлэлийн "Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2022" үзэсгэлэн худалдааг “Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам”-ий дэмжлэгтэйгээр “Монголын ноос ноолуурын холбоо”, “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”, “Мишээл Экспо”ХХК хамтран 18 дах жилдээ 2022.10.20-24 хооронд зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнд Говь ХХК, Монгол нэхмэл, Хан богд кашмер ХХК Гурван сор ХХК Дархан нэхий ХК, Дархан Минж ХХК Агни ХХК Брэнд Гутал ХХК гэх мэт үндэсний томоохон үйлдвэрүүд болон салбарын жижиг дунд бизнес эрхлэгч 100 гаруй байгууллага, аж ахуй нэгжүүд оролцож байна. Үзэсгэлэнгийн үеэр 2023 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлсон загварууд иннавоц шингээсэн шинэлэг бүтээгдэхүүнүүд олон нийтэд танилцуулдгаараа онцлог.
ҮЗЭСГЭЛЭНД:
- Нэхий дээл, үслэг эдлэл
- Ноос, ноолууран нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн
- Савхин хувцас, арьсан гутал, цүнх;
- Оёмол бүтээгдэхүүн;
- Дахин боловсруулсан бүтээгдэхүүн;
- Бэлэг дурсгал, жижиг эдлэлээр төрөлжих ба энэ чиглэлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцлоо.
Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээнд
- Арьс ноолууран бүтээгдэхүүний арчилгаа зөвлөгөө
- Хуучин бүтээгдэхүүний завсар үйлчилгээ
- 50,000 төгрөгөөс дээш арьс ширэн бүтээгдэхүүн худалдан авсан нөхцөлд сугалаанд оролцож NOTEBOOK болон арьс ширэн бүтээгдэхүүний азтан болно.
- Үндэсний үлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авахаас гадна сонгогдсон барааг 5%-30%-ийн бодит хямдралаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаа.