MADE IN MONGOLIA, IN KOREA - 2023 | Огноо: 2023-04-05-2023-04-14 |
“МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2023, БНСУ-д” ҮЗЭСГЭЛЭН
4 сарын 6 өдөр СӨҮЛ хот, Тундэмүн дүүргийн Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд, Тундэмүн дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийн газар, мөн дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөгчидтэй Монгол улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээлд хамтран ажиллах зорилгоор бизнес уулзатыг амжилттай зохион байгууллаа.
Дэлхийд тэргүүлэх технологи, үйлдвэрлэлтэй, дэлхийн худалдаа, эдийн засгийн томоохон төлөөлөл БНСУ-тай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, Монгол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, БНСУ-н иргэдэд таниулах, сурталчилах зорилгоор “Монголд үйлдвэрлэв - 2023” үзэсгэлэн худалдаа “БНСУлс, СӨҮЛ хот, Dongdaemun дүүрэг, Jungnangcheon cherry blossom road - /Сакура цэцэрлэгт хүрээлэн/ 2023 оны 4 сарын 07 - 12-ны өдрүүдэд
Үзэсгэлэнд:
- Ноос, ноолууран бүтээгдэхүүн
- Арьс ширэн бүтээгдэхүүн
- Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн,
- Бэлэг дурсгал
- Хүнсний бүтээгдэхүүнээр төрөлжсөн 20 гаруй аж ахуй нэгж байгууллагуудын бүтээгдэхүүн танилцуулагдан, борлуулагдана.
Хамтран зохион байгуулагч:
- Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг, Жижиг Дунд Үйлдвэрийн Газар
- БНСУлс дахь Монгол Иргэдийн холбоо,
- ОDOT олон улсын харилцаа, боловсрол соёлын контентийн компани
- Мишээл Экспо Олон Улсын Үзэсгэлэн Худалдааны төв
Дэмжигч байгууллага:
- Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯам
- БНСУлсын Сөүл хотын Түндэмүн дүүрэг