УЛААНБААТАР БАРИЛГА - 2023 Огноо: 2023-03-24-2023-04-03

Барилгын салбарын шилдэг ААН, байгууллагуудын бүтээгдэхүүн, дэвшилтэт техник, технологи, хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүдийг танилцуулах #УЛААНБААТАР_БАРИЛГА_2023 үзэсгэлэн 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. 

Барилгын материал, шинэ техник технологийн үзэсгэлэн 2023 оны 03 сарын 24-27-нд, Орон сууц, амины орон сууц, хот тохижилт, барилгын материалын үзэсгэлэн 2023 оны 03 сарын 31-с 04 сарын 03-ны өдрүүдэд Мишээл экспо олон улсын үзэсгэлэнгийн танхимд тус тус зохион байгуулагдсан. 

Үйлчлүүлэгчид Барилгын материал, шинэ техник технологийн үзэсгэлэнгээс барилгын салбарын шинэ техник, технологи, албан ёсны дистрибьютер компаниуд болон дотоодын үйлдвэрлэгчид, нийт 110 гаруй байгууллагуудын бүтээгдэхүүнүүдтэй танилцсан, 

Орон сууц, Амины орон сууцны шилдэг төслүүдийн мэдээллийг нэг дороос авч сонголтоо хийх, ипотектийн зээлийн талаарх мэдээлэл, мөн барилгын гадна тохижилт, ногоон байгууламжийн талаарх мэдээллүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлэн ажиллаа. 

БАРИЛГЫН САЛБАРЫН ХАМГИЙН ТОМ ҮЗЭСГЭЛЭНГЭЭР: 

1. Шинэ чиг хандлага, дэвшилтэт техник технологи, бизнесээ дэмжих шинэ санаа, инноваци шингэсэн бүтээгдэхүүнүүдийн мэдээллийг нэг дороос авах боломж
2. Барилгын салбарын өргөжилт, өрсөлдөөний мэдээллийг авах хамгийн тохиромжтой. Өөрийн үйл ажиллагааны давуу болон сул талуудаа мэдэх боломж
3. Хамгийн чухал нь шинэ худалдан авагч, түншүүдийг бий болгох. 
4. Үзэсгэлэн үйлдвэрлэгчид болон худалдан авагчид шууд холбоо тогтоох, хялбар хүртээмжтэй боломжийг олгох.
5. Үзэсгэлэнгээс барилгын салбарын цаашдын зорилго, чиг хандлага, сүүлийн үеийн технологийн дэвшил зэрэг бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн. 

Сошиалаар хуваалцах