ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ - 2022 | Огноо: 2022-10-17-2022-10-17 |
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2022” үзэсгэлэн 23 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Эрүүл мэндийн салбарын хамгийн том үзэсгэлэн гурван өдөр үргэлжилж төрийн болон хувийн хэвшлийн 13 эмнэлэг, эмнэлгийн тоног, төхөөрөмжийн 14 байгууллага, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх 41 байгууллага нийт 80 орчим байгууллага оролцож, эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн шинэ техник технологи, эмчилгээ, оношилгооны арга, аргачлалаа танилцуулсан юм.
Мөн БНСУ-ын 11 эмнэлгийн байгууллага бие даан оролцсон нь олон улсын хэмжээнд зохион байгуулах түвшинд хүрснийг харууллаа.
2022 онд ЭМЯ-ны 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг Алло буюу донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн бол УГТЭ Нугасны арын ёзоорыг сонгомолоор тайрах мэс засал, эмчилгээний технологийг нэвтрүүлж “Шилдэг технологи нэвтрүүлэгч” шагналын эзэд боллоо.
“Эрүүл мэндийн технологи-2022” үзэсгэлэнд амжилттай оролцож, эрүүл мэндийг дэмжин ажиллаж буй “Мөнхийн тун” ХХК, “Нахиа” эмийн үйлдвэр, Ази фарм” Мед импекс болон бусад бүх байгууллагуудад амжилт хүсч, талархал илэрхийлье.
Үзэсгэлэнд давхардсан тоогоор 10 мянга гаруй иргэд хамрагдсан бөгөөд 4500 гаруй иргэн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдсан байна.