ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА - 2022 | Огноо: 2022-05-19-2022-05-22 |
Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2022” Олон улсын үзэсгэлэн худалдаа 24 дэх жилдээ зохин байгуулагдлаа.
Үзэсгэлэнд 90 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгаас оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцуулсан
Салбараар нь ангилбал хүнс, шингэн хүнс, ноолуур, хөнгөн аж үйлдвэр, техник тоног төхөөрөмж, гар урлал, арьс ширэн бүтээгдэхүүн, гутал, эрүүл мэндийн болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд үзэсгэлэнд дэлгэгдлээ.
Энэ удаагийн үзэсгэлэнг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Жи Ай Зет, АПУ ХК, Глобал Трейдинг Девелопмент ХХК ивээн тэтгэж Азийн сангийн "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төв" дэмжин оролцсон.