УЛААНБААТАР БАРИЛГА - 2023

2023.03.24 - 2023.04.03

“УЛААНБААТАР БАРИЛГА – 2023” ЦУВРАЛ ҮЗЭСГЭЛЭН

Монголын барилгын салбарын хамгийн том “Улаанбаатар барилга 2023” цуврал үзэсгэлэн 18 дэх жилдээ “Чанарыг Эрхэмлэ” уриан дор зохион байгуулагдаж байна.

18 дахь жилдээ зохион байгуулж буй цуврал үзэсгэлэнгийн өдрүүдэд барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарын мэдээ, мэдээлэл, орон сууц болон амины орон сууцны төслүүдийн үнэ, байршил, давуу тал, зээлийн үйлчилгээ гэх мэт дэлгэрэнгүй мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой. 



Үзэсгэлэнд: 

- Орон сууцны төслүүд 

- Амины орон сууцны төслүүд 

- Барилга угсралтын компаниуд 

- Барилгын засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд  

- Зураг төсөл, интерьер, экстерьер дизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд 

- Барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлэг 

- Банк болон банк бус санхүүгийн байгууллагууд 

- Барилгын материалын импорт болон дотоодын үйлдвэрлэлүүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна.

"БАРИЛГЫН МАТЕРИАЛ" ШИНЭ ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ҮЗЭСГЭЛЭН 2023.03.24 - 03.27

"ОРОН СУУ, ХОТ ТОХИЖИЛТ" БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН 2023.03.31 - 04.03

Энэхүү үзэсгэлэнг ерөнхий зохион байгуулагчаар “Мишээл экспо” компани, дэмжигчээр Барилга, Хот Байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ажиллаж байна.