Бидний тухай

 “Мишээл экспо” ХХК нь 2002 оноос хойш үзэсгэлэн худалдаа, бизнес форум зохион байгуулах, шоу бизнесийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа салбартаа тэргүүлэгч, Монголын анхны бөгөөд хамгийн том үзэсгэлэн худалдааны компани юм.
Манай баг олон жилийн туршлагатай мэргэжлийн хамт олноос бүрдсэн ба Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй нийт үзэсгэлэн, арга хэмжээний 60-аас дээш хувийг зохион байгуулж байна.
Бид 2005 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн олон улсын үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн бөгөөд жилд 50 гаруй томоохон үзэсгэлэн, арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна. Олон улсын стандартад нийцсэн заал танхим, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

Танилцуулга

Хамтран ажиллагчид

“Мишээл экспо” ХХК нь Монгол улсын яамдууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар, Монгол улсад суугаа Элчин сайдын яамдуудтай хамтын ажиллагаатай ажилладаг төдийгүй ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг орнуудын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудтай урт хугацааны хамтын ажиллагаа байгуулан нягт хамтран ажиллаж гадаад харилцаагаа жил бүр улам өргөжүүлэн тэлсээр байна.

Давуу тал

   - Зах зээлд анхдагч бөгөөд тэргүүлэгч
   - Орчин үеийн стандартын үзэсгэлэнгийн танхим, иж бүрэн тоног төхөөрөмжтэй
   - Олон жилийн туршлагатай, чадварлаг баг хамт олон
   - Гадаадын болон дотоодын байгууллагуудтай нягт хамтран ажиллагаатай, урт хугацааны түншлэлтэй