ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ - 2023 Огноо: 2023-09-22-2023-09-24

Монгол Улсын засгийн газраас  “Монголд зочлох жил”-ийн хүрээнд онцлон зохион байгуулагдах “Эрүүл мэндийн технологи-2023” олон улсын үзэсгэлэн 9 сарын 22-24-ны өдрүүдэд МИШЭЭЛ ЭКСПО үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж байна. 

ХЭРЭГЛЭГЧИД ҮЗЭСГЭЛЭНД ХҮРЭЛЦЭН ИРСЭНЭЭР... 

Эрүүл мэндийн салбарын оношилгооны дэвшилтэд технологи, арга аргачлал, Олон улсын болон дотоодын эм, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллагуудын бараа бүтээгдэхүүнтэй танилцах, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоо тогтоож хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, мөн таны бизнест туслах шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах боломжтой. Үзэсгэлэнгийн үеэр оролцогч байгууллагууд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, зөвлөгөөнд хамрагдлаа. 

Мөн төр, хувийн хэвшлүүдэд олон улсын дэвшилтэд техник технологийн оролцоог хангах замаар шинээр нэвтэрч байгаа технологи, эм ханган нийлүүлэлт, тоног төхөөрөмжийг сурталчлан таниулах,  мэдээлэл, туршлага солилцох зорилгоор тус үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар “Эрүүл мэндийн яам”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар” хамтран зохион байгуулагчаар “Мишээл Экспо” ХХК, “Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг”, “Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн ЭМ холбоо” амжилттай ажиллаа. 


Сошиалаар хуваалцах