ОЛОН УЛСЫН ИМПОРТ ЭКСПОРТЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН - 2023 Огноо: 2023-08-18-2023-08-20

“ОЛОН УЛСЫН ИМПОРТ ЭКСПОРТЫН ҮЗЭСГЭЛЭН – 2023”

Олон улсын ипморт экспортын бараа бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд таниулах, хэрэглэгчдэд чанартай олон улсын стандартын шаардлага хангасан үйлдвэрүүд болон бүтээгдэхүүнийг танилцуулах, бизнесийн түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2023 оны 8 сарын 18-20 өдрүүдэд Мишээл Экспо Олон улсын үзэсгэлэнгийн танхимд “Олон улсын импорт экспортын үзэсгэлэн – 2023” зохион байгуулагдлаа. 

Үзэсгэлэнд оролцож буй олон улсын аж ахуй нэгжүүд бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүнээ Монголын зах зээлд танилцуулах нь үзэсгэлэнгийн гол ач холбогдол байлаа. 

Мөн албан ёсны дистрибютер, импортын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүд олон улсын чанарын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд таниулахад энэхүү үзэсгэлэн чухал түлхэц үзүүлдэг. 

Энэ жилийн хувьд БНХАУ-с 30 гаруй аж ахуй нэгж байгууллагууд хүрэлцэн ирж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна, дотоодын 40 гаруй дистрьбютер байгуулагууд оролцлоо. 

Сошиалаар хуваалцах