ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ - 2023 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН

2023.09.22 - 2023.09.24

ҮЗЭСГЭЛЭНД ХҮРЭЛЦЭН ИРСЭНЭЭР... 

Эрүүл мэндийн салбарын оношилгооны дэвшилтэд технологи, арга аргачлал, Олон улсын болон дотоодын эм, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллагуудын бараа бүтээгдэхүүнтэй танилцах, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоо тогтоож хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, мөн таны бизнест туслах шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олж мэдээрэй. 

Registration end

ҮЗЭСГЭЛЭНГ ЗОРИН ИРЭХ ШАЛТГААН 

a. Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэн болон албан байгууллага хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн хүрээгээ тэлэх

b. Эмнэлэг, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, эмийн үйлдвэр, албан ёсны төлөөлөгчийн газар, засгийн газрын агентлаг газар 

c. Эрүүл мэндийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ шинэ дэвшилтэт технологийн мэдээ мэдээллийг нэг дороос бүрэн авах боломжтой



Үзэсгэлэнд:

-Улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд

-Эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл ханган нийлүүлэгч байгууллагууд

-Эм хангамжийн байгууллагууд

-Улсын болон хувийн хэвшлийн сургалтын байгууллагууд 

-Биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч байгууллагууд

-Албан ёсны дистрибьютер, худалдааны төлөөлөгчийн газар, борлуулагч

-Олон улсын эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч байгууллагууд

ҮЗЭСГЭЛЭНД БОЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

a. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах 

Эрүүл мэндийн салбарын бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцуулах.

b. Шинэ технологи танилцуулах

Эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, бизнесменүүдэд шинээр нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийг танилцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх.

c. Бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах

Үйлдвэрлэгч-Импортлогч-Хэрэглэгчийн хооронд холбоо тогтоох шинэ худалдан авагчидтай болох.

d. Хамтын ажиллагаа өргөжүүлэх

Төр болон холбоо нийгэмлэг хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх

e. Олон улсын зах зээл

Олон улсын зах зээлд өөрийн бизнесээ танилцуулж шинэ харилцагч болон албан ёсны төлөөлөгчийн газартай болох 

f. Салбарын сургалт, эрдэм шинжилгээний хурал, 

Брэнд инженерингийн сургалт, Эрдэм шинжилгээний хуралд оролцон салбарын шинэ мэдээлэл авч, харилцан туршлага судлах. 


Монголын Улсын эрүүл мэндийн салбарын хамгийн том үзэсгэлэн

Монгол Улсын засгийн газраас  “Монголд зочлох жил”-ийн хүрээнд онцлон зохион байгуулагдах “Эрүүл мэндийн технологи-2023” олон улсын үзэсгэлэнтэй нэгдэхийг урьж байна.