2023.06.29 - 2023.07.01
Тус үзэсгэлэнгээр гадаадын үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ Солонгосын импортлогчид болон хэрэглэгчдэд сурталчлан таниулах цаашлаад бараа бүтээгдэхүүнээ Солонгосын зах зээлд нийлүүлэх боломжийг олгох зорилгоор зохион байгуулагддаг.
“KOREA IMPORT GOODS FAIR” олон улсын арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөн “Мишээл Экспо” ХХК нь “ЭКО МОНГОЛИА” уриан дор 2 дахь жилдээ оролцож үндэсний үйлдвэрлэлийн экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан таниулах, бизнесээ өргөжүүлэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, гадаад зах зээлийг тэлэх зорилготой юм.
ҮЗЭСГЭЛЭНД:
Хүнс
Гар урлал, оёмол бүтээгдэхүүн
Гоо сайхны бүтээгдэхүүн
Гоёл чимэглэл
Аялал жуулчлалын
Бусад бараа үйлчилгээ