ОЛОН УЛСЫН ДИСТРИБЬЮТОРУУД МОНГОЛД – 2022

2022.11.18 - 2022.11.21

Монголын импортын зах зээлд гадаадын брендийг эх орондоо борлуулах албан ёсны эрх бүхий олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүний хажуугаар тухайн гадаадын брендийн оригналь эсвэл хуурамч барааг албан ёсны эрхгүй хэрнээ импортоор оруулж ирдэг өөр байгууллагууд зэрэгцэн оршсоор байна. Энэ үзэсгэлэнгийн үеэр хэрэглэгч, худалдан авагчдад дистрибьютер байгууллагууд өөрсдийнх нь бараанууд албан ёсны эрхтэй, чанартай, баталгаат хугацаатай, оригналь гэдгийг ойлгуулах нь чухал байна.

Registration end

1. Монгол улсад гадаад худалдааны чиглэлээр импортын үйл ажиллагаа эрхэлдэг албан ёсны дистрибьютер байгууллагын оригинал бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, зах зээлд эзлэх байр сууриа батлах боломжийг олгох

2. Шинээр импортын бараа бүтээгдэхүүнээ танилцуулан брэнджүүлэх боломжийг олгох, маркетинг борлуулалтын ажилд нь бодит хувь нэмэр оруулах

3. Импортын үйл ажиллагаа эрхлэгч, импортын чиглэлээр үйл ажиллагаа эхлэхээр төлөвлөж байгаа хувь хүмүүс, байгууллагуудад семинар зохион байгуулж, хөрш орнуудаас импортлох боломжтой бүтээгдэхүүний талаарх ярилцлага, хэлэлцүүлэгт хамруулах


ЦАХИЛГААН БАРАА, 

ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ

ТЕХНИК, ТЕХНОЛОГИ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

БАРИЛГЫН МАТЕРИАЛ

ГОО САЙХАН, 

ЭРҮҮЛ МЭНД, 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

БЭЛЭН ХУВЦАС, ХЭРЭГЛЭЛ

АЛТ ҮНЭТ ЭДЛЭЛ, ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ

ХООЛ ХҮНС, УНДАА

БЭЛЭН ХУВЦАС, БАРАА

БУСАД


2022.11.18-нд:

ҮЗЭСГЭЛЭН /НЭЭЛТ/ 14:00-14:40

ХҮЛЭЭН АВАЛТ 15:00-16:00

ҮЗЭСГЭЛЭН 10:00-19:00

2022.11.19-нд:

ҮЗЭСГЭЛЭН 10:00-19:00

БРЭНДЭЭ ТАНИЛЦУУЛАХ ЦАГ:

/бүтээгдэхүүний танилцуулга, оригинал барааг таних нь, бүтээгдэхүүний үнэ цэнэ, ялгарал, урамшуулал, борлуулалт, захиалга авах г.м./ 

2022.11.20-нд:

ҮЗЭСГЭЛЭН 10:00-19:00

БРЭНДЭЭ ТАНИЛЦУУЛАХ ЦАГ:

/бүтээгдэхүүний танилцуулга, оригинал барааг таних нь, бүтээгдэхүүний үнэ цэнэ, ялгарал, урамшуулал, борлуулалт, захиалга авах г.м./ 

2022.11.21-нд:

ҮЗЭСГЭЛЭН 10:00-19:00

БРЭНДЭЭ ТАНИЛЦУУЛАХ ЦАГ:

/бүтээгдэхүүний танилцуулга, оригинал барааг таних нь, бүтээгдэхүүний үнэ цэнэ, ялгарал, урамшуулал, борлуулалт, захиалга авах г.м./


АНХААРАХ: Албан ёсны дистрибьюторыг гэрчлэх бичиг баримтын хуулбарыг, байгууллагын лого /pixel сайтай, задгай файлаар/ гэрээ хийхдээ авчирах, ажилчдын хувцаслалт, байгууллагын өнгө төрхөнд анхаарах, happy hour буюу LED дэлгэцээр байгууллагаа үнэгүй сурталчилах боломжтой тул гэрээ хийх явцад цагаа авах гэх мэт.

СТЭНД, ПАВИЛИОН: 2 сонголттой

А. Мишээл Экспо стандарт стэнд,

Б. Өөрийн компанийн өнгө аясыг харуулсан Customized стэндийг мэргэжлийн багаар хийлгээд үзэсгэлэнд оролцож болно. /та бүхэн хүсвэл бидэнд хандаж болно. Бид стэнд хийдэг багуудтай хамтран ажилладаг/

БҮРТГЭЛ: Үзэсгэлэнд оролцох сонирхолтой байгууллагууд хүсэлтээ ирүүлснээр талбайгаа сонгон, гэрээгээ хийнэ.  

/Талбайн зургийг хавсаргав/


ДЭМЖИГЧ:                        

Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Оюуны Өмчийн Газар

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар

Стандартчилал Хэмжил Зүйн Газар

Гаалийн Ерөнхий Газартай хамтран ажиллахаар төлөвлөж байна.