УЛААНБААТАР БАРИЛГА - 2022 Date: 2022-03-25-2022-04-04

Монголын барилгын салбарын хамгийн том Улаанбаатар барилга 2022” цуврал үзэсгэлэн 17 дэх жилдээ Чанарыг Эрхэмлэ уриан дор зохион байгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэнг ерөнхий зохион байгуулагчаар Мишээл экспокомпани, дэмжигчээр Барилга, Хот Байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ажиллаж байна.

Цуврал арга хэмжээний хүрээнд Орон сууц, Амины орон сууц, хот тохижилт, барилгын материал”-ын үзэсгэлэн 4-р сарын 01-ээс 04-ний өдрүүдэд Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төвд болно.

Үзэсгэлэнд:

-          Орон сууцны төслүүд

-          Амины орон сууцны төслүүд

-          Барилга угсралтын компаниуд

-          Барилгын засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд 

-          Зураг төсөл, интерьер, экстерьер дизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд

-          Барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлэг

-          Банк болон банк бус санхүүгийн байгууллагууд

-          Барилгын материалын импорт болон дотоодын үйлдвэрлэлүүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа. 

17 дахь жилдээ зохион байгуулж буй цуврал үзэсгэлэнгийн өдрүүдэд барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарын мэдээ, мэдээлэл, орон сууц болон амины орон сууцны төслүүдийн үнэ, байршил, давуу тал, зээлийн үйлчилгээ гэх мэт дэлгэрэнгүй мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой байдлаар амжилттай зохион байгууллаа. 

Socail share