ART WEEK - 2023 Date: 2023-05-24-2023-05-30

ART FAIR 2023 Дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдаа анх удаа 

Жил бүрийн 5 дугаар сарыг Дүрслэх урлагийн сар болгон зарласан бөгөөд Урлагийг хөгжүүлэх, инноваци, урлагийн олон талт байдлыг хөгжүүлж түгээн дэлгэрүүлэх, мэдлэгээ хуваалцах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг. Соёлын салбарын түншлэлийг бэхжүүлэх уран бүтээлчид болон салбар холбоод, үйл ажиллагааны чиглэл ижил байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, нийгэм олон нийтэд сурталчилан таниулах, урлагын боловсрол олгох зорилттой энэхүү үзэсгэлэн худалдаанд Монголын урчуудын эвлэл болон дүрслэх урлагын мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 10 галлерэй, 3 дүрслэх урлагийн сургууль, 63 чөлөөт уран бүтээлч, 9 нийгэмлэг, 21 аймгийн салбар холбоодын дүрслэх урлагийн бүх төрлийн 1000 гаруй уран бүтээл дэлгэгдэн “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдлаа.  


Socail share