БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ - 2023 Date: 2023-04-21-2023-04-24

“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ -2023”

Үзэсгэлэнгийн зорилго нь боловсролын бодлогын асуудлыг сурталчилах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой. Боловсролын салбарын мэдээллийг нэг дороос авах боломжтой. 

Олон улсын болон дотоодын их, дээд сургуулиудын нэгдсэн үзэсгэлэнд:  

Бүх Их, Дээд сургууль, Коллежуудын танилцуулга

Гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөр 

Ахлах болон их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан боловсролын байгууллагуудын мэргэжлийн сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйл ажиллагаа 

Сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ 

Оюутны хөгжлийн зээлийн талаарх мэдээлэл

Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллүүд

Боловсролын салбарын хөгжлийн чиглэлийг танилцуулах, оролцогч байгууллагуудын танилцуулгат өдөрлөг, уулзалт зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдлаа.

Socail share