ҮНЭТ ЭДЛЭЛ - 2023 Date: 2023-04-13-2023-04-16

 “JEWELLERY AND METAL -2023” ҮЗЭСГЭЛЭН

Үнэт эдлэл, Соёлын өвийн хосгүй бүтээлүүд, Гоёл чимэглэлийн салбарын нэгдсэн үзэсгэлэн 2 дахь жилдээ Мишээл Экспо олон улсын үзэсгэлэнгийн танхимд 4 сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

Үзэсгэлэнд өв дамжин уламжлагдах үнэт бүтээлүүдийн уран дархачууд, үнэт эдлэл үйлдвэрлэгчид,  гоёл чимэглэлийн дэлхийн брэндүүдийн албан ёсны эрхтэй байгууллага, төлөөлөгчид оролцлоо. 

Тухайн үзэсгэлэнгээс үйлчлүүлэгчид үнэт эдлэлийн салбарын талаарх мэдээлэл, үйлдвэрлэгчдийн онцлог, хийц, ур чадвар, Уран дархачуудын бүтээлийн хийцлэл, арга барил зэргийг өөрөөс нь сонирхоос гадна, худалдан авах боломжийг бүрдүүлэн ажиллаа. 

Мөн Соёлын яамны Соёлын өвийн бүтээлүүд, зураач Б. Отгонтүвдэнгийн уран зургийн дээжис, Үнэт эдлэл, уран дархчуудын бүтээлүүдийг танилцуулах загварын шоу үзүүлбэрүүдийг сонирхуулж, Үнэт эдлэл соёлын өвийн хосгүй бүтээлүүд болон гоёл чимэглэлийн салбарын олон олон байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцуулан ажиллаа. 


Socail share