GOLDEN WEEK - 2022 Date: 2022-05-13-2022-05-15

Монгол-Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү ойг тохиолдуулан Монгол дахь Японы Худалдааны Танхим (Japan Chamber)-аас “Golden week” бизнес экспог анх удаа зохион байгуулах гэж байна. Тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Мишээл экспод зохион явуулах уг үйл ажиллагаанд хоёр орны хооронд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг болон Япон менежмент нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүд оролцох юм байна.

“GOLDEN WEEK” Монгол-Японы бизнес экспогийн үеэр тус улсын тусламжтайгаар Монгол Улсад хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа төслүүдийг танилцуулахаас гадна цаашдын боломжийг чухалчлахаар төлөвлөжээ. Тухайлбал,

“Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн гэрээг үр дүнтэй ашиглах нь”

“Япон менежмент ба боломж”

“Хүний нөөц ба боломж”

Сэдвээр хэлэлцүүлэг хийх ба

“Project pitch” хөрөнгө оруулалтын зорилготой төслийг танилцуулах юм байна.

“GOLDEN WEEK” экспог ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв болон бусад байгууллага хамтран амжилттай зохион байгууллаа. 



Socail share