3 дахь удаагийн “Монгол, Хятадын экспо” арга хэмжээг зохион байгууллаа

Хөрш орнуудын найрсаг харилцаа, гадаад худалдаа, соёлын болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монгол Улсын шинжлэх ухааны ололт амжилтыг сурталчлах, инновацийн бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээлд гаргаж таниулах, улс, орнуудаас харилцан туршлага солилцох, харилцаа холбоо тогтоож хамтран ажиллах, улмаар бизнесийн зах зээлээ өргөжүүлэх боломжийг олгох зорилгоор зохион байгуулсан 3 дахь удаагийн “Монгол Хятадын Экспо” цогц арга хэмжээний үзэсгэлэн, худалдааг “Мишээл Экспо” ХХКомпани нь ХХААХҮЯамтай хамтран зохион байгууллаа.

Тус экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт хэмээх үндсэн дөрвөн хөтөлбөрөөс бүрдсэн бөгөөд            БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх Хотноо 2019.09.06 – 09.10-ны өдрүүдэд 3 дахь удаагийн “Монгол Хятадын экспо” арга хэмжээний үзэсгэлэн худалдаа боллоо.

Үзэсгэлэн худалдаанд нийт 400 аж ахуй нэгж байгууллага оролцсоноос 100 аж ахуй нэгж байгууллагыг “Мишээл Экспо” ХХК амжилттай зохион байгууллан оролцуулсан бөгөөд оролцсон аж ахуй нэгж байгууллагууд нь ноос, ноолуур, арьс шир,  зөөлөн оёдол, үндэсний хувцас, бэлэг дурсгал гэх мэт 15 төрлийн 300 орчим нэрийн бараа бүтээгдэхүүнээр оролцож 1,9 сая юаны борлуулалт хийлээ. “Мишээл Экспо” ХХК  нь хариуцсан талбайн хэсэгтээ 100% үндэсний үйлдвэрлэгч болон Монгол улсадаа бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагуудыг оролцуулсан юм.