“Улаанбаатар – Улаанцав – Улаан-үд” хотуудын хамтын ажиллагаа ” нэгдсэн арга хэмжээ болж өнгөрлөө

Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван орны найрсаг харилцаа эдийн засаг болон соёлын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгын  хүрээнд Монгол улсын Улаанбаатар хотод “Улаанбаатар – Улаанцав– Улаан-Үд Хотуудын Хамтын Ажиллагаа” нэгдсэн арга хэмжээ боллоо. Монгол Хятадын Худалдааг дэмжих холбоо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын ардын засгийн ордон, Монгол Оросын Худалдааны танхим, “Мишээл Экспо” ХХК нь арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй бөгөөд Нийслэлийн засаг даргын тамгын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны ардын засгийн ордон,  ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын захиргаа, БНХАУ-ын ӨМӨЗО-ны олон улсын худалдааг дэмжих хороо, ОХУ-ын Буриад улсын ардын хурал, ОХУ-ын Буриад улсын бүс нутгийн хөгжлийн сан, Монгол улс дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газар нь арга хэмжээний дэмжигч байгууллагаар тус тус ажиллаж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд:

  • Албан уулзалт
  • Гурван хотын эдийн засаг, хамтын ажиллагааны бизнес форум
  • Гурван улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа боллоо

 “МОНГОЛ-ХЯТАД-ОРОС ГУРВАН УЛСЫН АЖ АХУЙН НЭГЖ ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ”-д гурван хотуудын албан төлөөлөгч нар, холбогдох салбарын яамд, газар, холбоо байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож тээвэр ложистикын салбар, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлд аж ахуйн нэгжүүдийн хамтран ажиллах боломжууд, хамтран ажиллахад тохиолдож байгаа бэрхшээлүүдийг хэлэлцсэн юм. Мөн бизнес форумын үеээр гурван орны төрийн болон бизнесийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Үүнд:

  1. Нийслэлийн аялал жуулчлаын газар Улаанцав хотын аялал жуулчлалын газартай
  2. Монголын их дээд сургуулиудын консерциум Улаанцав хотын боловсролын газартай
  3. Монгол улсын Хүннү Айр компани Улаанцав хотын Худалдааны газар гэх мэт төрийн байгууллагууд, хөдөө аж ахуй, аялал жуучлал, худалдаа, тээвэр ложистикийн салбарын нийт 15 байгууллага хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.   

Гурван улсын төлөөлөл 100 гаруй аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүний хамтарсан үзэсгэлэн худалдаа Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төвд болж өнгөрлөө. Талууд цаашид энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон юм.