УЛААНБААТАР БАРИЛГА-2022 ҮЗЭСГЭЛЭН 17 ДАХЬ ЖИЛДЭЭ

ЗОРИЛГО:

Монгол Улсад барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн импорт, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилах, салбар хоорондын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж, түүнчлэн сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник технологийн талаар олон нийтэд таниулан сурталчилах зэрэг боломжуудыг үзэсгэлэнд оролцогч байгууллагуудадаа олгох юм.

Энэхүү үзэсгэлэнгээр мөн Монгол Улсад барилга угсралт, орон сууцын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээн байгуулалт, үйл ажиллагааг дэмжих, түүнчлэн энэхүү салбарт ажиллах хүчний зуучлал, барилга орон сууц захиалга, барилгын гадна тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, шинэ дэвшилтэт техник технологийн талаар олон нийтэд сурталчилан таниулах зэрэг өргөн боломжуудыг оролцогч байгууллагууддаа олгох юм.

2022.03.25 – 03.28-ны өдрүүдэд
Барилгын материал & шинэ техник технологи үзэсгэлэн

2022.04.01 – 04.04-ний өдрүүдэд
Орон сууц, амины орон сууц & Барилгын материалын үзэсгэлэн

ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД:

Барилгын салбарын Төрийн болон ТББ, Бизнесийн байгууллагууд:

Монгол Улсад барилгын материал үйлдвэрлэл, импорт, худалдаа эрхлэгч байгууллага, хувь хүн

Барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэгчид

Барилгын засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд

Хүнд машин, механизм худалдаалагч компаниуд

ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД:

Барилгын салбарын Төрийн болон ТББ, Бизнесийн байгууллагууд:

Орон сууц, амины орон сууц, хот тохижил, барилгын материалын компаниуд

Барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд

Барилгын материал

Зураг төсөл, интерьер, экстерьер дизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд

Архитектур, зураг төсөл, геодези зураг зүйн компаниуд

Барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд

Арилжааны банкууд

Даатгалын компаниуд зэрэг оролцох боломжтой.

МЭДЭЭЛЭЛ:

Цуврал үзэсгэлэнд нийт 220 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцоно.

Үзэсгэлэнгийн танхимын талбайн хэмжээ: 2376 м2

ХӨТӨЛБӨР:

2022.03.25 

ҮЗЭСГЭЛЭН /Нээлтийн арга хэмжээ/                          14:00 цагт

ҮЗЭСГЭЛЭН-гийн /арга хэмжээ/                                  10:30-19:00 цагт ​2022.04.01  

ҮЗЭСГЭЛЭН /Хаалтын арга хэмжээ/                           14:00 цагт 2022.03.25-28  

ҮЗЭСГЭЛЭН /Үргэлжлэх хугацаа

Барилгын материал & шинэ техник технологи /       10:30-19:00 цагт  ​2022.04.01-04  

ҮЗЭСГЭЛЭН /Үргэлжлэх хугацаа

Орон сууц, амины орон сууц, барилгын материал /  10:30-19:00 цагт