“Улаанбаатар Барилга 2020” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Барилга, Хот Байгуулалтын Яам, Барилгын Хөгжлийн Төв, “Мишээл Экспо” ХХК хамтран жил бүр уламжлал болгонзохион байгуулдаг “УЛААНБААТАР БАРИЛГА-2020” Барилгын материал & шинэ техник технологи, Орон сууц-хот тохижилт үзэсгэлэн 2020 оны 9 дүгээр сарын 4-өөс 9 дүгээр сарын 7-ны өдрийг дуустал “Мишээл Экспо ОУҮХТөв”-д тус бүр 4 өдрийн турш зохион байгуулагдана.

ЗОРИЛГО:

Монгол Улсад барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийнимпорт, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилах, салбар хоорондынхамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж, түүнчлэн сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник технологийн талаар олоннийтэд таниулан сурталчилах зэрэг боломжуудыг үзэсгэлэнд оролцогч байгууллагуудадаа олгох юм.

Энэхүү үзэсгэлэнгээр мөн Монгол Улсад барилга угсралт, орон сууцын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжбайгууллагуудын бүтээн байгуулалт, үйл ажиллагааг дэмжих, түүнчлэн энэхүү салбарт ажиллах хүчний зуучлал, барилгаорон сууц захиалга, барилгын гадна тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, шинэ дэвшилтэт техник технологийнталаар олон нийтэд сурталчилан таниулах зэрэг өргөн боломжуудыг оролцогч байгууллагууддаа олгох юм.

ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД:

Барилгын салбарын Төрийн болон ТББ, Бизнесийн байгууллагууд:

Монгол Улсад барилгын материал үйлдвэрлэл, импорт, худалдаа эрхлэгч байгууллага, хувь хүн

  • Барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэгчид
  • Барилгын засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд
  • Хүнд машин, механизм худалдаалагч компаниуд
  • Орон сууц, амины орон сууц, хот тохижилт, барилгын материалын компаниуд
  • Барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд
  • Зураг төсөл, интерьер, экстерьер дизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд
  • Архитектур, зураг төсөл, геодези зураг зүйн компаниуд
  • Барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд
  • Арилжааны банкууд Даатгалын компаниуд зэрэг оролцох боломжтой.

МЭДЭЭЛЭЛ:

Нийтдээ үзэсгэлэн тус бүр 110 гаруй, нийтдээ 220 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцоноҮзэсгэлэнгийн танхимын талбайн хэмжээ: 2376 м2

ХӨТӨЛБӨР:

  • 2020.09.04 ҮЗЭСГЭЛЭН /Нээлтийн арга хэмжээ/ 14:00 цагт ҮЗЭСГЭЛЭН-гийн /арга хэмжээ/ 10:00-19:00 цагт
  • 2020.09.07 ҮЗЭСГЭЛЭН /Хаалтын арга хэмжээ/ 14:00 цагт
  • 2020.09.04-07 ҮЗЭСГЭЛЭН /Үргэлжлэх хугацаа /Барилгын материал & шинэ техник технологи / 10:00-19:00 цагт/Орон сууц-хот тохижилт /

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЛБАЙ:

Үзэсгэлэнд оролцох сонирхолтой байгууллагууд хүсэлтээ ирүүлснээр талбайг сонгон, гэрээгээ хийнэ.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН БҮРТГЭЛ:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө “Мишээл экспо” ХХК өөрийн байр

Утас: +976-75959595

И-мэйл: info@misheelexpo.mn

Утас: +976-88077031

          +976-88077063

Даваа-Ням 10:00-18:00

Утас: +976-75959595

И-мэйл: info@misheelexpo.mn

Утас: +976-88077064

          +976-88077036