“Намрын худалдаа”

 “Намрын худалдаа /2021.08.16-09.05 11:00-19:00 /

 ХУДАЛДААНЫ ЗОРИЛГО: 

    Дэлхий нийтээр тархсан цар тахлын нөлөө Монгол Улсын эдийн засагт хүндээр туссан ба тэр дундаа Үндэсний үйлдвэрлэгч ААН, Жижиг дунд бизнес эрхлэгчдэд илүүтэйгээр нөлөөлж ЭЗ-н хямрал үүсээд байна. МУ-н Засгийн газар, УОК-н удаа дараа гаргасан урт хугацааны хөл хорионы улмаас  бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт импорт худалдааны эрэлт нийлүүлэлт тасалдаж худалдаа борлуулалт буурсан зэрэг нь маш том хүндрэлийг бий болгож байна. 

   Иймд Мишээл Экспо ХХК ны зүгээс намрын улирлыг угтаж үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгж, хувиараа бизнес эхрлэгчидийн бараа бүтээгдэхүүний борлуулалтанд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор “НАМРЫН ХУДАЛДАА”-г 21 хоногийн турш төрөлжсөн худалдаа хэлбэрээр зохион байгуулах гэж байна. 

   Энэхүү худалдаанд Үндэсний хүнс барааны үйлдвэрлэгчид,  дүрэмт хувцас, ном, хичээлийн хэрэгсэл худалдаалагчид, бүх төрлийн боловсрол сургалтын төвүүд, импортын бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн болон хямдарсан үнээр өргөн сонголттойгоор нэг дороос цаг хугацаагаа хэмнэн худалдан авах боломжийг олгох юм.

ТӨРӨЛЖСӨН ХУДАЛДААНД:

  • Үндэсний Жижиг дунд үйлдвэрлэгчид
  • Хичээлийн шинэ жилийн хувцас хэрэгсэл
  • Номын сурах бичгийн худалдаа
  • Боловсрол сургалтын төвүүд
  • Гоо сайхан, ахуйн бараа
  • Шинэ ургацын ногоо, хүнсний бүтээгдэхүүн
  • Бусад

АЖИЛЛАХ ЦАГЫН ХУВААРЬ, ҮНЭ:

2021.08.16-09.05 /21 хоног/ 11:00-19:00
6М.КВ ТАЛБАЙ- 660.000 ТӨГРӨГ /НӨАТ орсон болно/
9М.КВ ТАЛБАЙ- 990.000 ТӨГРӨГ /НӨАТ орсон болно/ талбайн үнэд онлайн сошиал сурталчилгаа, стенд, 1 ширээ, 2 сандал, гэрэлтүүлэг, цахилгаан, цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалт, 1 суудлын авто машины зогсоол багтсан болно.

БҮРТГЭЛ ЭХЛЭХ ХУГАЦАА: 2021-08-09 ЭХЭЛНЭ.

ЖИЧ: “Мишээл худалдааны төв” нь нийт худалдаанд оролцож байгаа аж ахуй нэгжийн төлөөлөгч нь УОК, НОК-с тавьж буй шаардлагын дагуу вакцины 2 тунд бүрэн хамрагдаад 14-с дээш хоносон урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээтэй байна. Мөн худалдааны үеэр халдвар хамгааллын дэглэм, дүрэм журам, зааврын дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг баримтлан ажиллана.