Монгол улсын ЖДҮ-н хөгжилд БНСУ-д ажиллаж амьдарч буй Монголчуудын оролцоо арга хэмжээ Сөүл хотноо боллоо

БНСУ-д сурж ажиллаж буй өндөр мэдлэг, боловсрол, технологи, ур чадвар эзэмшсэн залуучуудыг эх орондоо жижиг, дунд үйлдвэр эрхлэх, шинэ техник технологи нэвтэрүүлж ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм.

  • “Шинэ санаа- шилдэг технологийг эх орондоо” жижиг дунд үйлвдэрийн төслийн уралдаан
  • Сургалт
  • Монгол Солонгос 2 улсын бизнес эрхлэгчдийн уулзалт
  • “Монгол Үйлдвэрлэв ” үзэсгэлэн худалдаа

Энэхүү арга хэмжээг Монгол улсын гадаад харилцааны яам, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, БНСУ дах Монгол ТББ-уудын нэгдсэн зөвлөл, Мишээл Экспо компани хамтран зохион байгууллаа.  “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн 5-р сарын 24-өөс 26-ний өдрүүдэд БНСУ-ын нийслэл Сөүл хот Чүнбү маркетад болсон ба үзэсгэлэнд 30 гаруй Монголын улсын жижиг  дунд байгууллагууд болон  томоохон компаниуд өөрсдийн үйлдвэрлэсэн ноос ноолууран бүх төрлийн бэлэн хувцас, алчуур, монгол үндэсний дээл хувцас, арьс ширэн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, хүнсний бүтээгдэхүүнээр оролцсон юм.