“Мишээл Экспо” ХХК-ийн танилцуулга

Бидний тухай

        “Мишээл экспо” ХХК нь 2002 оноос хойш үзэсгэлэн худалдаа, бизнес форум зохион байгуулах, шоу бизнесийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа салбартаа тэргүүлэгч, Монголын анхны бөгөөд хамгийн том үзэсгэлэн худалдааны компани юм.

     Манай баг олон жилийн туршлагатай мэргэжлийн хамт олноос бүрдсэн ба Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй нийт үзэсгэлэн, арга хэмжээний 60-аас дээш хувийг зохион байгуулж байна.

     Бид 2005 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн олон улсын үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн бөгөөд жилд 50 гаруй томоохон үзэсгэлэн, арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна. Олон улсын стандартад нийцсэн заал танхим, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

Бидний эрхэм зорилго

       “Орчин үеийн худалдаа, үйлчилгээний чанар, стандартыг хангасан үйлчилгээний соёл, дэвшилтэт технологийг хэрэглэгч, харилцагчдадаа хүргэн, ажилчдаа дээдэлсэн Монголдоо тэргүүлэгч олон улсын жишигт нийцсэн үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн төв байх”

Он цагийн хэлхээс

  • 2002 он – Монголд анхны үзэсгэлэн худалдааг зохион байгуулав.
  • 2005 он – Монголд анхны олон улсын үзэсгэлэн худалдааг зохион байгуулав.
  • 2007 он – Хамтлаг дуучдын тоглолт, шоу арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн.
  • 2007 он – Дэлхийн худалдааны төвүүдийн холбооны гишүүн байгууллага болов.
  • 2014 он- Монголын үзэсгэлэн худалдаа, шоу бизнесийн зах зээлд тэргүүлэгч болсон.
  • 2015 он – Гадаадын зах зээлд анхны үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.
  • 2016 он- Гадаадад олон улсын 4 арга хэмжээ, дотоодод олон улсын шинж чанартай 10 үзэсгэлэн худалдаа, бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.
  • 2017 он – Гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, олон улсад хийж буй арга хэмжээнүүдийн тоог нэмэгдүүлсэн.
  • 2017 он – “Мишээл Гишүүнчлэл” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын томоохон үйлдвэрлэгчид, жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудтай нягт ажиллаж байна.
  • 2018 он Монгол Улс болон ОХУ- ын Ерөнхийлөгч нарын ивээл дор “Монгол-Оросын Санаачилга 2018” цуврал үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотноо анх удаа амжилттай зохион байгууллаа.
  • 2019 он Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015-ийг нэвтэрүүлсэн.