“Улаанбаатар барилга 2020” үзэсгэлэн 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 94 жилийн ой, “Барилгачдын өдөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй Монголын барилгын салбарын хамгийн том “Улаанбаатар барилга 2020” үзэсгэлэн 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
“Улаанбаатар барилга 2020” орон сууц хот тохижилт, барилгын материал, дэвшилтэт техник технологийн үзэсгэлэн 9-р сарын 4-өөс 7-ний өдрийг дуустал Мишээл Экспо төвд үргэлжилнэ.
Үзэсгэлэнгийн өдрүүдэд олон нийтэд зориулж дараах үйл ажиллагаанууд болно. Үүнд:
• Үзэсгэлэнд ирсэн хүн бүр 10 сая төгрөгний хонжворын сантай үнэ төлбөргүй сугалаанд оролцох
• Шинэ орон сууцнууд, барилгын салбарын бүх мэдээллийг нэг дороос авах
• Барилгын салбарт 2019-2020 онд батлагдсан стандартууд сэдэвт сургалт зохион байгуулагдах
• Банк бус санхүүгийн байгууллагууд бүх төрлийн зээлийн хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэх юм.
Үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр Aquatherm, Гарьд мебель компаниуд ажиллаж буй бөгөөд үзэсгэлэн 9-р сарын 7-ны өдрийг дуустал өглөөний 10.00 цагаас оройн 19.00 цаг хүртэл ажиллана.