Misheel
  • Мэдээ
  • “ОЛОН УЛСЫН ЭКСПОРТ ИМПОРТЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА МОНГОЛ УЛСАД-2019” БОЛНО

“ОЛОН УЛСЫН ЭКСПОРТ ИМПОРТЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА МОНГОЛ УЛСАД-2019” БОЛНО

Misheel

Монгол Улсын “Мишээл Экспо ХХК” болон БНХАУ- ын “Бээжин Глобал Жэнвэй Олон Улсын Экспо” ХХК хамтран “ОЛОН УЛСЫН ЭКСПОРТ ИМПОРТЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА МОНГОЛ УЛСАД-2019”  үзэсгэлэн худалдааг 2019 оны 5 дугаар сарын 10- 12- ны өдрүүдэд тав дахь удаагаа Мишээл Экспо Олон Улсын Үзэсгэлэн Худалдааны Төвд зохион байгуулна.

ЗОРИЛГО.

БНХАУ- ын “Нэг бүс Нэг зам” санаачлагыг Монгол Улсын Засгийн газрын “Хөгжлийн зам” стратеги хөтөлбөртэй уялдуулан Монгол Улсын гадаад худалдааг нэмэгдүүлэх, БНХАУ- аас тус үзэсгэлэнд оролцогч шилдэг ААН- үүдийн бараа бүтээгдэхүүн болон Монгол Улс дахь ОХУ, АНУ, БНСУ, Япон, Герман, Тайван, Турк, Пакистан, Энэтхэг зэрэг орны ААН- үүдийн дистрибьютор байгууллагуудын бараа бүтээглэхүүнийг хэрэглэгчдэд сурталчилан таниулах, оролцогч байгууллагуудад хамтарч ажиллах боломжоор хангах зорилгын хүрээнд зохион байгуулна.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

“Мишээл Экспо” ХХК
“Бээжин Глобал Жэнвэй Олон Улсын Экспо” ХХК

ДЭМЖИГЧ:

Монгол Улсын “Монгол Хятадын Худалдааг Дэмжих Холбоо”
БНХАУ-аас Монгол улсад Хөрөнгө оруулагчдын "Зун Хуа" нийгэмлэг
Хятадын Үйлчилгээ Худалдааны Холбоо

МЭДЭЭЛЭЛ:

Тус үзэсгэлэн худалдаанд барилгын материал, цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуй, анагаах ухаан, авто машин, инженерийн тоног төхөөрөмж, барилгын материалын тоног төхөөрөмж, уул уурхайн машин механизм, холбогдох хэрэгслүүд болон өргөн хэрэглээний барааны төрөлжилтөөр Монгол, БНХАУ, ОХУ, АНУ, БНСУ, Япон, Герман, Тайван, Турк, Пакистан, Энэтхэг зэрэг орны төлөөлөл нийт 110 гаруй аж ахуй нэгжүүд оролцоно.

ХУГАЦАА: 2019 оны 5 дугаар сарын 10- 12

ҮЗЭСГЭЛЭНГИЙН БҮРТГЭЛ:     Үзэсгэлэнд оролцох сонирхолтой байгууллагууд хүсэлтээ ирүүлснээр талбайгаа сонгон, гэрээгээ хийнэ. Захиалга өгөх 2 зам байна.

  1. 88077064, 88077031, 88077063, 89080022 "Мишээл Экспо" ХХК/-д холбогдож болно.
  2.  Өөрийн биеэр ирж, гэрээ хийн, төлбөрөө төлж болно.

Хан-Уул дүүргийн Мишээл Групп ХХК-ний байр баруун жигүүр, 3 давхарт "Мишээл Экспо" ХХК

ТӨЛБӨР: Олон Улсаас оролцогч байгуулагууд 50 ам.доллар/м2, дотоодод үйл ажиллагаа явуулдаг бусад орны дистрибьютор болон үндэсний үйлдвэрлэгч ААН 77.000₮/м2, 18м2-аас дээш талбай түрээслэх тохиолдолд 10% хөнгөлөлттэй.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧИЙН БАГЦЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА.    

АЛТАН СПОНСОР байгууллагаар оролцон, хамтран ажиллахыг урьж байна. Үүнд:

  • 36м2 бүхий үзэсгэлэнгийн талбайн эрх
  • Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхимд давуу эрхтэйгээр бүтээгдэхүүн сурталчлах талбайн хэсэг
  • Үзсэгэлэнгийн маркетингийн бүх сувгаар ивээн тэтгэгч байгууллагын нэр ба лого байршина
  • Үзэсгэлэнгийн үеэр болох VIP өрөөг бизнес уулзалт, хурал, хүлээн авалт хийх тохиолдолд 1 өдрийн эрх олгоно /*тохиромжтой цагуудад/
  • Үзэсгэлэнгийн үеэр тайзыг ашиглан бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломжийг олгоно
  • LED дэлгэцээр AUDIO/VIDEO бичлэгийг давуу эрхтэйгээр нэвтрүүлэх
  • Ивээн тэтгэгчийн бүтээгдэхүүний уриа, слоган, дууны авиа, хөгжим, лого бичилтийг үзэсгэлэнгийн шинж чанартай уялдуулан маркетингийн материалыг бэлдэх, олон нийтэд сурталчлах
  • 2020 онд давуу эрхтэйгээр үзэсгэлэнгийн талбай сонгох эрх олгоно
  • 2020 оны үзэсгэлэнд 10% хөнгөлөлттэй үнээр оролцох эрх

МӨНГӨН СПОНСОР байгууллагаар оролцон, хамтран ажиллахыг урьж байна. Үүнд:

  • 21м2 бүхий үзэсгэлэнгийн талбайн эрх
  • Маркетингийн бүх сувгаар ивээн тэтгэгч байгууллагын нэр ба лого байршина
  • Үзэсгэлэнгийн үеэр тайзыг ашиглан бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломж
  • LED дэлгэцээр AUDIO/VIDEO бичлэгийг давуу эрхтэйгээр нэвтрүүлэх
  • 2020 онд давуу эрхтэйгээр үзэсгэлэнгийн талбай сонгох эрх олгоно
  • 2020 оны үзэсгэлэнд 5% хөнгөлөлттэй үнээр оролцох эрх