Misheel
  • Мэдээ
  • “Монгол-Оросын Санаачилга 2018” цуврал арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

“Монгол-Оросын Санаачилга 2018” цуврал арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Misheel

    Монгол улс, ОХУ-ын ерөнхийлөгч нарын ивээл дор “Монгол-Оросын Санаачилга 2018”цуврал  арга хэмжээ 6-р сарын 7-оос 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдлаа. 
     Энэхүү арга хэмжээний зохион байгуулагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монгол Улсын Засгийн Газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, ОХУ-ын аж үйлдвэр, худалдааны яам Гүйцэтгэгчээр Монгол-Оросын Худалдааны Танхим, ОХУ-ын Росспецмаш компани, ОХУ-ын Российский Экспортный центр, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мишээл Экспо компани тус тус ажиллаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд:

  • Оросын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон  Оросын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаанд ОХУ-ын хөдөө аж ахуй, барилга, зам засвар, хүнсний салбарын 90 компанийн 250 орчим төлөөлөгчид оролцож, дэвшилтэт тоног төхөөрөмж,  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүллээ.
  • Эдийн засгийн чуулга уулзалт  болсон ба нэгдсэн хуралдааны үеэр хоёр улсын Засгийн газар, холбогдох яам, байгууллагын зүгээс Монгол, Оросын харилцаа, голлох салбаруудын хамтын ажиллагааны талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар санал солилцох бол үдээс хойш явагдах салбар хуралдаануудаар хоёр улсын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа болон зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хоёр талын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл санал солилцлоо .
  • И.Моисеевын нэрэмжит академик чуулгын тоглолт 
  • Гэрэл зургийн үзэсгэлэнд Монгол Оросын найрамдалт харилцаа, түүхэн зургуудыг дэлгэн үзүүллээ.
  • Монгол, Оросын залуу жудочдын нөхөрсөг барилдаан 
  • Монгол, Оросын залуу зохион бүтээгчдийн үзүүлэн тоглолт тус тус боллоо.