Misheel
  • Мэдээ
  • “МОНГОЛЫН ӨДРҮҮД” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ӨМӨЗО-нь УЛААНЦАВ ХОТОД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

“МОНГОЛЫН ӨДРҮҮД” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ӨМӨЗО-нь УЛААНЦАВ ХОТОД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Misheel

     Ерөний зохион байгуулагч: Монгол талаас: “Мишээл Экспо” ХХК, “Монгол-Хятадын худалдааг дэмжих холбоо”, “Улаанбаатар хотын Засаг захиргаа”
Хятад талаас: “Улаанцав хотын Засаг захиргаа”, “ Улаанцав хотын худалдааны газар”, “ӨМӨЗО-ы худалдааг дэмжих холбоо”, “ӨМӨЗО-ы худалдааны танхим” ажиллаа
Арга хэмжээний зорилго: “Мишээл Экспо” ХХК нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын засаг захиргаатай хамтран Монгол, Хятад, Орос 3 орны худалдааг өргөжүүлэх, үндэсний урлаг, соёл түүхээ сурталчлах, 3 орны үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргах цаашлаад дэлхийн зах зээлд сурталчлан худалдаа, эдийн засаг, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бий болгох зорилготойгоор  анх удаагаа зохион байгуулагдлаа.
     Улаанцав хот нь ӨМӨЗО-ны төв хэсэгт байрладаг, зүүн хэсгээрээ Хэбэй мужтай, зүүн хойд хэсгээрээ Шилийн гол аймагтай, баруун хэсгээрээ Шанси мужтай, баруун урд хэсгээрээ Хөх хоттой, баруун хойд хэсгээрээ Бугат хоттой тус тус хиллэдэг, Бээжин хоттой хамгийн ойр хот юм /300км/. Нийт 2,87 сая хүн амтай, 20 гаруй жижиг үндэстэнтэй 2,6 сая хүн амтай. Хятадын хойд, зүүн хойд, баруун хойд гэсэн гурван чухал эдийн засгийн бүсийн зам тээврийн гол төвлөрсөн хот юм.


Арга хэмжээний хүрээнд:

  • “Албан уулзалт” 
  • “Эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”
  • “Хятад, Монгол, Орос 3 улсын” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
  • Уран бичлэг, Уран зургийн үзэсгэлэн
  • Урлагийн тоглолт
  • Бизнес аялал тус бүрээр зохион байгуулагдлаа.