Misheel
  • Мэдээ
  • “МОНГОЛЫН ӨДРҮҮД ӨМӨЗО-ны ХЯНГАН АЙМАГТ” Амжилттай болж өндөрлөө

“МОНГОЛЫН ӨДРҮҮД ӨМӨЗО-ны ХЯНГАН АЙМАГТ” Амжилттай болж өндөрлөө

Misheel

Ерөний зохион байгуулагч: Монгол талаас: “Мишээл Экспо” ХХК
Хятад талаас: Хянган аймгийн Засаг захиргаа, Хянган аймгийн Худалдааны газар
Арга хэмжээний зорилго: “Мишээл Экспо” ХХК нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Улаан хотын засаг захиргаатай хамтран Монгол, Хятад, Орос 3 орны худалдааг өргөжүүлэх, үндэсний урлаг, соёл түүхээ сурталчлах, 3 орны үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргах цаашлаад дэлхийн зах зээлд сурталчлан худалдаа, эдийн засаг, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бий болгох зорилготойгоор 4 дэх жилдээ зохион байгууллаа.
     Монгол улстай хил залгаа оршдог Өвөрмонголын Өөртөө Засах Орны Хянган аймаг /Xing An/ нь Өвөрмонголын зүүн хойд хэсэгт байрладаг. Монгол улстай Рашаан-Сүмбэрийн боомтоор хиллэдэг. Хянган аймаг нь 2 хот /Улаан хот, Рашаант хот/, 3 хошуу /Хорчин баруун гарын өмнөд хошуу, Хорчин баруун гарын дунд хошуу, Залайт хошуу, Түчянь гэсэн 6 хот хошуутай. Хүн ам: 1.650 сая хүн амтай. 38 үндэстнээр бүрэлдсэн. Нийт хүн амын 43%-ийг Монгол үндэстэн эзэлдэг. Монгол улсаас Хятадын зүүн хойд хэсгийг холбох гол гарцын нэг юм. 


Арга хэмжээний хүрээнд:

  • “Албан уулзалт” 
  • “Эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”
  • “Хятад, Монгол, Орос 3 улсын” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
  • Уран бичлэг, Уран зургийн үзэсгэлэн
  • Урлагийн тоглолт
  • Бизнес аялал тус тус зохион байгуулагдлаа