Misheel
  • Мэдээ
  • “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ - 2019”

“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ - 2019”

Misheel

Зохион байгуулагчид:          

  • Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам,
  • Хөдөлмөр, Нийгмийн Хамгаалалын Яам,
  • Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар,
  • Нийслэлийн Боловсролын Газар,
  • Боловсролын зээлийн сан
  • Боловсролын үнэлгээний төв
  • Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
  • Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв,
  • Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум,
  • Хувийн Их Дээд Сургуулиудын Холбоо,
  • Мишээл Экспо ХХК хамтран зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Зорилго:

БСШУСЯам, ХНХЯам, НБГазар, ХИДСХолбоо, ИДСКонсорциум, МСҮТөв болон “Мишээл Экспо” ХХК жил бүр хамтран дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх хөгжүүлэх, боловсролын бодлогын асуудлыг сурталчилах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их-дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцуулах, сурталчилах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор “Боловсрол, Шинэчлэл 2019” үзэсгэлэнг зохион байгуулж байна.

ХЭЗЭЭ:                                               

Үзэсгэлэн яармаг 2019.04.19 -с 22-ны өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд (4 өдөр) зохион байгуулагдана.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ОНЦЛОГ:

•Төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, сургууль, коллежуудын танилцуулга

•Ахлах болон их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан боловсролын байгууллагуудын мэргэжлийн сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйл ажиллагаа

•Сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ

•Боловсролын үнэлгээний төвийн танилцуулага хурал семинар

•Ахлах болон их дээд сургууль төгсөгчдөд мэргэжлийн зориулсан сургалт, зөвлөгөө. 

•Боловсролын салбарын хөгжлийн чиглэлийг танилцуулах, оролцогч байгууллагуудын танилцуулгат өдөрлөг, уулзалт зөвлөгөөн, үзүүлэх сургалтууд үзэсгэлэнгийн хөтөлбөрийн дагуу явагдана.

ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ:

•Төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежууд,

•Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн судалгааны төвүүд,

ҮЗЭГЧИД:

•ЕБС-н 9,11,12-р анги төгсөгчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид

ХӨТӨЛБӨР:                                     

•Нээлт: Мишээл экспо төвд 2019.04.19-ны 14.00 цагт

•Хаалт: Мишээл экспо төвд 2019.04.22-ны 14.00 цагт

ТӨЛБӨР БА БҮРТГҮҮЛЭХ:           

Талбайн сонголт: 6м2, 9м2,12м2,15м2, 18м2, 21м2 (Талбайн зургийг хавсаргав.) 

1.Үзэсгэлэнд оролцох сонирхолтой байгууллагууд урьдчилан оролцох хүсэлтээ  88077064, 88077036   75959595-205 утсаар илэрхийлнэ. Үүний дараа гэрээг өөрийн биеэр Мишээл Экспо ОУҮХТөвд ирж хийнэ.

2.Төлбөрийг “Мишээл групп” ХХК-ийн байранд биеэр ирж төлөх буюу Хаан банк ₮5040123789, $5040049703  эсвэл дансанд  шилжүүлнэ.

3.Үзэсгэлэнгийн талбайг өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан, тусгайлан зохиомжлон тохижуулах боломжтой бөгөөд энэ үедээ стэндийн зааварчилгааг мөрдөх шаардлагатай. 

4.Үзэсгэлэнд ИВЭЭН ТЭТГЭГЧ-ээр оролцох боломжтой.

5.Үзэсгэлэнгийн талбайн түрээсийн үнэ байршлаасаа хамааран 1 м2 нь 77 000 - 93 000 төгрөгийн үнэлгээтэй /4 өдрийн үнэлгээ болно/