|
Чоно корпорацийн охин компани болох Таван-Эрдэнэ ХХК-ны харъяа Мишээл ЭКСПО төв нь монголын хамгийн том хэмжээний үзэсгэлэнгийн төв юм. Нийт 4 жилийн түүхтэй манай үзэсгэлэнгийн төв нь жилээс жилд өөрсдийн үзэсгэлэнг сайжруулан ирсэн бөгөөд нийгэмд хүрч чаддагаараа онцлог юм. Тус үзэсгэлэнгийн төвд үзэсгэлэн яармаг зохиогддог төдийгүй хурал чуулган, хүлээн авалтууд зохион байгуулагддаг. Одоогоор бид доорхи үйлчилгээг үзүүлж байна. 1. Дотоодын болон олон улсын үзэсгэлэн яармаг, өдөрлөг, хурал зөвөлгөөн зохион байгуулах томоохон хэмжээний талбай. 2. Спорт цогцолбор 3. Байгууллагуудын хүлээн авалт болон баяр ёслол тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх тохилог хүлээн авалтын заал
Ойрын хугацаанд доорхи зүйлсийг хийхээр төлөвлөөд байна. 1. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа болон бизнесийн салбарт шинээр хөл тавьж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг Олон улсын хөрөнгө оруулагчидтай холбох уулзалт семинар зохион байгуулах, тэдний бизнест нэгэн шинэ боломжийг нээх 2. Бизнес мэдээллийн төв. Тус төвөөс өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл болон бусад бизнесийн байгууллагуудын мэдээллийг авах боломжтой. Бизнесийн мэдээллийн төвийн нээлттэй утас болох 4 оронтой дугаар ажиллуулах болно. Эрхэм таныг манай сайтаар тавтай аялахыг уръя.
|