Misheel
  • Үзэсгэлэнгийн хуваарь
  • "International Brand Expo-2019"

"International Brand Expo-2019"

Монгол Улсын “Мишээл Экспо ХХК” болон БНХАУ- ын “Бээжин Глобал Жэнвэй Олон Улсын Экспо” ХХК хамтран “ОЛОН УЛСЫН ЭКСПОРТ ИМПОРТЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА МОНГОЛ УЛСАД-2019”  үзэсгэлэн худалдааг 2019 оны 5 дугаар сарын 10- 12- ны өдрүүдэд тав дахь удаагаа Мишээл Экспо Олон Улсын Үзэсгэлэн Худалдааны Төвд зохион байгуулна.

ЗОРИЛГО

БНХАУ- ын “Нэг бүс Нэг зам” санаачлагыг Монгол Улсын Засгийн газрын “Хөгжлийн зам” стратеги хөтөлбөртэй уялдуулан Монгол Улсын гадаад худалдааг нэмэгдүүлэх, БНХАУ- аас тус үзэсгэлэнд оролцогч шилдэг ААН- үүдийн бараа бүтээгдэхүүн болон Монгол Улс дахь ОХУ, АНУ, БНСУ, Япон, Герман, Тайван, Турк, Пакистан, Энэтхэг зэрэг орны ААН- үүдийн дистрибьютор байгууллагуудын бараа бүтээглэхүүнийг хэрэглэгчдэд сурталчилан таниулах, оролцогч байгууллагуудад хамтарч ажиллах боломжоор хангах зорилгын хүрээнд зохион байгуулна.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

“Мишээл Экспо” ХХК
“Бээжин Глобал Жэнвэй Олон Улсын Экспо” ХХК

ДЭМЖИГЧ:

Монгол Улсын “Монгол Хятадын Худалдааг Дэмжих Холбоо”
БНХАУ-аас Монгол улсад Хөрөнгө оруулагчдын "Зун Хуа" нийгэмлэг
Хятадын Үйлчилгээ Худалдааны Холбоо
 

МЭДЭЭЛЭЛ:

Тус үзэсгэлэн худалдаанд барилгын материал, цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуй, анагаах ухаан, авто машин, инженерийн тоног төхөөрөмж, барилгын материалын тоног төхөөрөмж, уул уурхайн машин механизм, холбогдох хэрэгслүүд болон өргөн хэрэглээний барааны төрөлжилтөөр Монгол, БНХАУ, ОХУ, АНУ, БНСУ, Япон, Герман, Тайван, Турк, Пакистан, Энэтхэг зэрэг орны төлөөлөл нийт 110 гаруй аж ахуй нэгжүүд оролцоно.