INTERNATIONAL DISTRIBUTORS IN MONGOLIA - 2023 Date: 2023-11-16-2023-11-19

ОЛОН УЛСЫН ДИСТРИБЬЮТОРУУД МОНГОЛД – 2023

ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

Жил бүрийн 11 сард дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан хэрэглэгчдэд чанартай Олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулах, бизнесийн түншлэл хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 9 дэхь жилдээ зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн худалдаанд: 

- Эрүүл мэнд, гоо сайхан 

- Бэлэн хувцас, хэрэгсэл 

- Хүнс, хүнсний бүтээгдэхүүн 

- Цахилгаан бараа, цахилгаан хэрэгсэл 

- Техник технологи, тоног төхөөрөмж зэрэг салбаруудын дотоодын болон Олон улсын 100 гаруй компаниуд оролцсон. 

Үзэсгэлэнд оролцсон олон улсын аж ахуй нэгжүүд Монгол улсаас түнш байгууллагуудыг олох, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бараа бүтээгдэхүүнээ монголын зах зээлд таниулахад, мөн дотоодын албан ёсны диллер, дистрибютор аж ахуй нэгжүүд өөрсдийн оруулж ирдэг чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулахад энэхүү үзэсгэлэн чухал түлхэц үзүүлдэг. 

Үзэсгэлэнд оролцогч байгууллагууд зөвхөн бизнесийн түншлэлээ өргөжүүлж, бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна Монголын зах зээлд хэрхэн нэвтрэх, бараа бүтээгдэхүүнээ ямар шугамаар сурталчилах, Монгол улсын хилээр нэвтрүүлж буй бараа, бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, шошгын шаардлага, Барааны тэмдгийн тухай ерөнхий ойлголт, дистрибьютерийн гэрээнд анхаарах асуудлууд зэрэг хэрэгтэй мэдээллүүдийг үзэсгэлэнгийн үеэр авах боломжтой. 

Энэ жилийн хувьд БНХАУ-с 30 гаруй байгууллагууд, БНСУ-с 10 гаруй аж ахуй нэгжүүд 

нэгж байгууллагууд хүрэлцэн ирж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна. 

Socail share