БНХАУ-н Бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн - 2023 Date: 2023-06-22-2023-06-24

Монгол Улсын Засгийн Газрын “Талын зам” үндэсний хөтөлбөрийг БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-2023”-д: 

Техник технологи,  Автомашин, хүнд машин механизм, Сэлбэг хэрэгсэл, Барилгын материал, Үслэг ба арьсан эдлэл, Өд сөдөн бүтээгдэхүүн, Хүнс болон бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 80 орчим байгууллагын бараа, бүтээгдэхүүнүүд танилцуулагдлаа. 

Энэхүү үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар БНХАУ-ын Худалдааны Яамны Гадаад Худалдааны Хөгжлийн Асуудал Эрхлэх Газар, ӨМӨЗО-ны Худалдааны Танхим, Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны ӨМӨЗО-ны Хороо, “Синомачинт” ХК ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Монгол Хятадын Худалдааг Дэмжих Холбоо, “СМЕС Олон Улсын үзэсгэлэн” ХХК ажиллаа. 


Socail share