Misheel
  • Бидний тухай

Захирлын мэндчилгээ

“Мишээл Экспо” ХХК нь дотоодын болон олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг, тогтмол үйл ажиллагаатай, энэ салбартаа анхдагч хамгийн том аж ахуйн нэгж юм.

Монгол Улсын Засгийн газар, яамд, хэрэгжүүлэгч агентлагууд, Нийслэлийн захиргааны байгууллагууд, аймгууд, Олон улсын байгууллагууд, салбарын тэргүүлэгч төрийн бус байгууллагууд, үйлдвэрлэгч болон импортлогч аж ахуйн нэгжүүд бүхий олон мянга гаруй байгуулагуудтай хамтын ажиллагааг өрнүүлж, тэдний ажил үйлчилгээг үзэсгэлэн худалдаагаараа дамжуулан дэмжиж ажиллаж ирлээ. Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээл; тухайлбал, хөрш орнуудын зах зээл дээр гаргаж борлуулах, сурталчлан таниулахад жинтэй хувь нэмэр оруулдагаараа “Мишээл Экспо” ХХК нь онцлогтой байгууллага юм.

Монголдоо дотоодын болон олон улсын шинж чанартай олон үзэсгэлэн худалдааг уламжлал болгон амжилттай зохион байгуулахдаа үйлдвэрлэгч, худалдан авагчдыг холбосон “борлуулалтын тавцан”- г бий болгож, түүгээрээ дамжуулан үндэсний үйлдвэрлэл, тэр тусмаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд ихээхэн анхаарч ажилладаг.

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжин тогтмол зохион байгуулагддаг “Монголд Үйлдвэрлэв”, “Үндэсний Үйлдвэрлэл”, “Цагаан Сар”, “Улаанбаатар Барилга”, “Боловсролын Шинэчлэл”, “Бүтээлч Монгол”, “Улаанбаатарт Үйлдвэрлэв”, “Намрын ногоон өдрүүд”, “Монгол Экспорт” зэрэг үзэсгэлэн худалдаа нь олон нийт, үйлдвэрлэгч, худалдан авагчдад нэгэнт танил болжээ.

Эдийн засгийн тодорхой салбаруудыг дэмжсэн үзэсгэлэнг уламжлал болгон тогтмол зохион байгуулдагаас: Аялал жуулчлалын салбарыг дэмжсэн “Олон Улсын Жуулчлал Монголд” ба “Үндэсний аялал жуулчлал”, Барилга бүтэн байгуулалтын салбарыг дэмжсэн “Барилга, Орон Сууц, Хот Тохижилт”, “Барилгын Материал, Орон Сууц”, Мэдээлэл, Технологийн салбарын “Олон Улсын Мэдээллийн Технологи”, Эрүүл мэндийн салбарын “Эрүүл мэндийн Технологи, Эм, Эмнэлэгийн Тоног Төхөөрөмж”, Авто тээврийн салбарын “Улаанбаатар Авто Экспо” зэргийг холбогдох байгууллагуудтай хамтран өнгөрсөн олон жилийн хугацаанд уламжлал болгон амжилттай зохион байгуулсаар байна.

Экспортыг дэмжих Монгол Улсын Засгийн газрын “Монгол Экспорт Хөтөлбөр”- тэй нийцүүлэн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээл дээр гаргаж борлуулах, дотоодын зах зээл дээр гадны шилдэг технологи, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор дотоодын болон олон улсын 20 гаруй өндөр төвшний үзэсгэлэн худалдааг уламжлал болгон амжилттай зохион байгуулж төрдөө нэмэлт хүч болж ажиллан, захиргааны байгууллагууд болон хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байна.

Энэ ажлын хүрээнд ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ- ын түншүүдтэй хамтран “International Brand Expo” “International Distributors in Mongolia”, “Сделано в России”, “ӨМӨЗО- ны бараа бүтээгдээхүүний үзэсгэлэн худалдаа”, “Expo Mongolia”, “Korean Medical Technology”, мөн “Олон Улсын Түншлэл” зэрэг олон улсын өндөр зэрэглэлийн үзэсгэлэн худалдааг жил бүр тогтмол зохион байгуулж байна.

Монголын зах зээл дээр бий болж жижиг, дунд үйлдвэрлэлийн борлуулалтыг дотоод болон гадаадын зах зээл дээр бодитойгоор дэмжиж чадахуйц, өөрийн хүчин чадалтай, гадаад харилцаа холбоог хөгжүүлсэн манай мэргэжлийн байгууллага, “Мишээл Экспо” ХХК- ны хамт олон Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Гүйцэтгэх захирал Р. Олонбаяр

Эрхэм зорилго

Монголын үзэсгэлэн худалдааны зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгалан, олон улсын зах зээлд үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулахад идэвхитэй ажиллана. 

Хамт олон

Он цагийн хэлхээс